
Энэ сонгуулиар элдэв бусын хүмүүс ихээр нэр дэвшиж байгаагийн нэг нь М.Энхтайван хэмээх энэ эр. ИЗНН-аас их хуралд хүч үзэж буй түүний намтар түүхийг сөхвөл яруу найрагч Тангадын Галсангийн бутач хүү, хойно урлагийн сургууль дүүргэж жүжигчин мэргэжил эзэмшсэн, “Русский гимнази” дунд сургуулийн захирал, гавьяат хуульч Б.Чимидийн хүргэн гээд олон тодотгол түүнийг дагана. Т.Галсан найрагчийн залуу насны алдаа түүнийг бабникаараа алдартай эр гэдэг. Олон ч бүсгүйчүүдтэй нэр холбогдож, одоогийн амьдралаасаа өмнө Урнаа хэмээх бүсгүйтэй сууж, хүүхэдтэй болж байсан М.Энхтайван хожуу гавьяат хуульчийн охин Сайнсанаатай суусан гэдэг. Б.Чимид гуайн 2 охины том нь болох Сайнсанаа бүсгүй хүргэн ах “Ньюком”-ын Болдынхоо хамар Ганболдтой хамтран худалдаж авсан “Алтан дорнод Монгол” компанид хэсэг ажиллаж байгаад өдгөө гэр бүлийн бизнес “Русский гимнази”-аа удирдаж байгаа аж. Эдийн засагч мэргэжилтэй энэ бүсгүй цагтаа дуулиант алт дилерийн хэрэгт холбогдож, шалгагдаж байсан боловч хуульч эцгийн зангарагаар хэл үггүй энэ хэргээс салсан гэх юм билээ.
Ийн гавьяат хуульчийн хүргэн их хуралд тоосоо өргөж байгаа бол хүү нь Хөвсгөлөөс нэр дэвшихээр ханцуй шамалж байсан боловч Л.Гүндалайд өвдөг шороодож, тойроггүй үлдсэн аж. Б.Чимид гуайн хоёр хүүгийн нэг тэрээр цагтаа талийгч ахынхаа буянаар “Монгол даатгал”-л удирдах алба хашиж байгаад зөрчил гаргасан учраас халагдаж, дараа нь хүргэн ах Болдынхоо “Соёмбо даатгал”-ын гүйцэтгэх захирлаар ажиллах болсон гэнэ. Ийн улс төр, сонгуулиар ид амьсгалж буй гавьяат хуульчийн хүү, хүргэн нар сонин содон нэр дэвшигчдийн тоонд жагсахдаа сонгож болохгүй хүмүүсийн нэг хэмээн тэднийг учир мэдэх хүмүүс үнэллээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна