
Нэг үе намынхаа хэдтэй Намбарын хүүд дагаар орох гээд бүтэлгүйтэж, МАН-даа үнэнч гэж ирээд л сүржин юм ярьж суусан энэ эрхэм Их хуралд өрсөлдөх тойрог ч үгүй, юу ч үгүй шалдан гуя үлдсэн гэдгийг мэдэх хүн олон. Тэгвэл эрхэм гишүүн Д.Загджав саяхан УБТЗ-ын эзэн хаанаар суух санаатай өнөөх муу Т.Очирхүүгээ муулж шоолоод сүйд болсон сурагтай. Уг нь мань хүний бодлоор бол Т.Очирхүүг хусч хаяаад оронд нь тухлаж овоо хэдэн төгрөг халааслах байсан бололтой. Харамсалтай нь хахир Орос ах нар Т.Очирхүү даргыг огцруулах ямарч үндэслэлгүй хэмээн үзсэнээр Д.Загджав гишүүний “А” төлөвлөгөө нурж их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр УИХ-ын гишүүний суудал ч үгүй, төмөр замын даргын суудал ч үгүй үлдэж байгаа нь энэ гэнэ дээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна