
ЭМ-ийн дэд сайд Ж.Цолмон
Бүх зүйл, хүн хүртэл зориулалттай. Бурханаас заяахдаа үүрэг даалгавартай
ирдэг гэдэг. Монголын улс төрийн мисс гэгддэг ЭМ-ийн дэд сайд
Ж.Цолмонгийн тухайд лав улс төрч байх зориулалттай бүсгүй биш. Царай
зүс, бие хаа, гоо үзэсгэлэнгээрээ тэр хэнийг ч дагуулахгүй. Харин нөгөө л
улс төрч эмэгтэйд байх ёстой наад захын шинж чанарууд түүнд байхгүйгээр
барахгүй үг яриа нь хүртэл тэс хөндлөн, тэнгэрийнх байдаг нь бодит
үнэн. Сав л хийвэл нэрт дипломатч аавын хойморт доллар гэгчийг баруун
солгойгүй халаасалж, гэрийн үйлчлэгчдээр тойруулж өссөнөө тэр ярих
дуртай. Удам судар, угсаа гарал гэдэг чухал л даа. Гэхдээ яг улс төрийн тавцанд, тодруулбал Монголын ард түмэнд энэ нь чухам ямар сайн үр дагавартай, хэрэгтэй зүйл юм хэлэхэд бэрх. Өнгөрсөн сонгуулиар төрөлх Хөвсгөлдөө нэр дэвшиж өвдөг шороодсон тэрээр хаа очиж дэд сайдын сэнтийгээс буудаггүй жаатай хатагтай. Эрүү нүүрний эмгэг судлалын чиглэлээр мэргэшсэн эмч мэргэжилтэй энэ бүсгүй 2 дараалан ЭМ-ийн яамны дэд сайдаар ажиллаж буй. Салбарынхан болоод яамныхан ажилчид үнэлж хүндлэхээсээ илүүтэйгээр элэглэж дооглох нь элбэг болох нь үүдээр ороход л илт байдаг. Экс ерөнхий сайд С.Баяртай амраг сэтгэлийн харилцаатай, тиймдээ ч сайдын суудалд тухалдаг хэмээх жиг жуг яриа түүнийг улс төрл орж ирсэн цагаас хойш өвсөнд тавьсан түймэр адил газар авсан ч гэлээ үүнийг баталсан нь үгүй билээ. Ямартай ч мисс сайд яамны сайдаас буудаггүй нь бас ч гэж сэргэлэн, сүйхээтэйг нь илтгэдэг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна