Нэрээ ашиглагчид ба нүүрээ түлэгсэд
2012/06/21
УИХ-ын сонгууль болох гээд хаа сайгүй нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөөр бялхаж буй. Гудамжны самбаруудаас эхлээд л хашаа хайс бүхэн дээр шахуу Их хуралд горилогчдын зураг хөрөг, элдэв амлалт энэ тэрээр дүүрсэн зурваснууд хадаастай. Шүүр барьсан өвгөнөөс эхлээд л шүлэг бичиж яруу найраг унших нь халаг, цаадуул чинь ёстой нөгөө нэг тэнэгтэхийн дээдийг тэр чигт нь мэдрүүлж яваа гэнэ. Нэрээ уриандаа ашигладаг сонин содон бас сайхан “моод” Монголоор нэг тараадхав. Мандатаа авахаас эхлээд л, мөрийн хөтөлбөр, уриа, ухуулга материал гээд л ямар хэв маяг, загвараар гаргах уу гэж бүр толгойгоо гашилган байж мань аваргуудын эцсийн шийд ердөө энэ бололтой. Нэрээ уриандаа мөнхөлсөн эрхмүүдийн сүржин, сүржин үг хэллэгүүд хаа сайгүй хадаастай. Тухайлбал Нийслэлийн Баянгол дүүрэгт нэр дэвшиж буй хөөрхөн уриатай хоёр бүсгүй байна аа. МАН-аас нэр дэвшиж мандуулсан Л.Амгалан хэмээх царайлаг хатагтай “Иргэн амгалан, нийгэм амгалан” уриаг тунхагласан бол би яаж зүгэр байхав гэсэн шиг ИХН-аас өрсөлдөж байгаа нэгэн сураггүй аниа буюу Д.Үүрцайх “Улс төрд үүр цайлгана”  гэж ирээд л тахианаас түрүүлж донгодож байгаа сурагтай. Уг нь ийм төрлийн арга, тактик амжилтанд хүрч байсан удаа байдаг л даа.  Есөн оны нөхөн сонгуулиар Д.Зоригт сайдтан нэр дэвшихдээ “Зоригтой зүтгэж, зоригтой шийднэ” гэсэн уриа дэвшүүлээд УИХ-д лаглайтал сууж байсан түүхтэй. Гэхдээ энэ хоёр эмэгтэйгийн хувьд ийн хоцрогдсон арга ашиглаад амжилт үзүүлэх нь юу л бол улам нэр хүндээ алдаж бүр хүүхэд нохойн доог болвол яана.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • thhh heheheh hair daanaa shvv taniig songood bgaa sanalaa tand ugnuu gej bodoj bgaa
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • Амгалан даргаа таньд саналаа өгцөн байгаа шүү ккк хайр даана шүү ккк
    2012 оны 06 сарын 21 | Хариулах
  • Амгалан даргаа таньд саналаа өгцөн байгаа шүү ккк хайр даана шүү ккк
    2012 оны 06 сарын 21 | Хариулах
  • Амгалан даргаа таньд саналаа өгцөн байгаа шүү ккк хайр даана шүү ккк
    2012 оны 06 сарын 21 | Хариулах
  • Энэ эгчийг сонгоноо гэдэг ч худлаа байхаадаа Амгалан эгчийн рейтинг өндөр байгаа манай орчин ер нь хороолол их дажгүй болоод л байгаа хэхэ МАН л арай дээр юм болов уу гэж боджийн энэ хувтйн уран бүтээлчийн хувьд аль нэг намын нөмрөгнөөс нэр дэвших л хэрэгтэй гэж хэлмээр байна
    2012 оны 06 сарын 21 | Хариулах
  • харын энэ үүрцайх эгчийн хувьд бол хэлээд байх үг нээх алгаа мэдэхгүй хүнээ юу гэж ч хэлэх юм билээ дээ танихгүй хүн харын энэ хэлсэн улс төрд үүр цайлгана гэсэн нь одоогийн нийгэм тийм харанхуй байна гэж бодоод байгаа юм байхдаа зайлуул миний бодлоор монгол улсын төрд хонгилийн үзүүот аль хэдийнээ гэрэл ассан байгаа л гэж бодох юм тэр гэрэллүүгээ алхам алхамаар явж байгаа
    2012 оны 06 сарын 21 | Хариулах
  • ммммм иргэн амгалан бол нийгэм амгалан гээд яахав дээ зайлуул хүмүүс тайван байвал нийгэмээ самууруулахгүй л гэсэн м блдлв уу да гэхдээ иймэрхүү том том хүмүүсийн даол санаа юу байхыг хэн мэдхэвдээ гүн утгатай ч байж магадгүй
    2012 оны 06 сарын 21 | Хариулах
  • uurtsah gene uu enenii reclam n baigaagv shvv dee azgv tahia we kkk amgalan ugtsiishd hehe
    2012 оны 06 сарын 21 | Хариулах
  • гүү яахав боддог л санаа байна шүү дээ амгалан дарга ч манай дүүргээс өрсөлдөж байгаа даа хэхэ сайн л хүн шүү дээ
    2012 оны 06 сарын 21 | Хариулах
Сонин хачин