Улс төрийн алиа салбадай-№2
2012/06/20
Улс төрийн алиа салбадай-№2
Бид Монголын улс төрийн эрхэм салбадайнуудыг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн салбадай бол “Монос” Л.Эрдэнэчимэг хэмээх энэ бүсгүй.
Монголын эм ханган нийлүүлэх бизнесийн бараг ихэнх хувийг атгадаг “Монос” хэмээх групп байгуулагдаад удаж буй. Доктор Л.Хүрэлбаатарын үүсгэн байгуулсан тус групп салбартаа олон ч охин компанитай, үйл ажиллагааны цар хүрээ өргөн компани. Монголын анагаах ухааны салбарт хийсэн ажил, хэлэх үгтэй ноён Л.Хүрэлбаатар группийнхээ нэгээхэн хэсгийг төрсөн дүү Л.Эрдэнэчимэгтээ даатгаж өгсөн нь голцуу гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирдэг “Монос” эмийн сангийн салбарууд. Эмч мэргэжилтэй Л.Эрдэнэчимэг бүсгүй бизнесээ ч гайгүй сайн авч явдаг. Угаас эмийн бизнес гэдэг нэг л суурийг нь тавьчихвал урсгалаараа явчихдаг ашиг ихтэй бизнес учраас учиргүй санаа тавиад байх шаардлага ч байдаггүй биз ээ.
Өнгөрсөн сонгуулийн алиа салбадайнуудын нэг нь чухамдаа “Монос”-ын Л.Эрдэнэчимэг хатагтай байсан юм. Алс баруун хязгаар Ховд нутгийн уугуул атлаа хаа холын Сүхбаатар аймагт тэр нэр дэвшсэн. Их ч эрт сонгуулийн пиараа эхлүүлж, гэрээ мартатлаа Дарьгангын шаргал талд гандатлаа эцэж цуцалгүй явсан гэдэг. “Монос”-ын Л.Эрдэнэчимэг Сүхбаатарын дайралдсан айл бүртээ хөөрөг зөрүүлж, архи ууж, мөнгө тарааж явна хэмээх бор шувуу нисэлдэж л явсан билээ. Угаас ах намд элэгтэй, улаан өнгөнд нугасгүй Сүхбаатарчууд хүний нутгийн хэн ч танихгүй шавилхан шар бүсгүйд саналаа өгнө гэж юу байхав. Үүнийг тооцоолсон мэт АН “Монос”-ын хатагтайг харь хамаагүй Сүхбаатар луу цөлөө биз ээ. Өвдөг шороодсондоо цөхрөөгүй хатагтай Л.Эрдэнэчимэг ирэх сонгуульд тоосоо өргөнө гэчихсэн гудийх ч үгүй яваа гэсэн. Мөнгөтэй хүн лаагаа ч иднэ үү, луувангаа ч иднэ үү, маньд хамаагүй гэдэг ч тэр их мөнгө улс төрд байх ёстой хэн нэгэнд тухайлбал АН-ын төмөр хатагтай Б.Дэлгэрмаад байсан ч болоосой гэх бодол төрдгийг нуух юун.  
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • iiii zvvdend orvol shuud klab haagdah baih araichdee iimerhvv yum ed hurunguuruu munuguuruu turui barij orj irne gej baihgvi ee
    2012 оны 06 сарын 21 | Хариулах
  • GANAA
    MONGOLCHUUD OLUULAA SAIHAN AMIDRAH TSAG NI IRSEN GEJ BODOJ BNA JINHEN HOT SHIG HOTOD MONGLIIN MIN IRGED JINHEN HUNSHIG INEED BAYRAAR DUUREN ALHAJ YAWAH TSAG NI IRSEN GJ BODOJ BNA UUNII TULD OOROOR AMIDARCH OOR ZUILIIG SONGOJ NEGEN TENGER DOOR OLUULAA HOGJIY GJ BODOJ BNA
    2012 оны 06 сарын 21 | Хариулах
  • çàéëóóëäààà õººðõèé àìüòàí
    2012 оны 06 сарын 21 | Хариулах
  • bitgii ataarx l daa ene saixan busguid bayar xurgej amjilt xusiye
    2012 оны 06 сарын 20 | Хариулах
  • amjilt xusiye
    2012 оны 06 сарын 20 | Хариулах
  • amjilt xusjiye jorigtoi uragshaa busgui minichi chadnaa chi bol sain busgui
    2012 оны 06 сарын 20 | Хариулах
  • jochin
    ene emegtei mash sain busgui shuu dee xun chanartai tusarxag uxaantai chadaltai shudarga ter ix xurald oroosoi bas busguid amjilt xusiye
    2012 оны 06 сарын 20 | Хариулах
  • эмээр хүний өвчинг анагаадаг хүн гэхээр сайн хүн ч юм шиг улс төрлүү дайраад байгаа болхоор даанч муу хүн гэж бодох юм даа иймэрхүү АН ын гар хөл болж яадаг байна аа өөрөөсөө хэтэрхий том зүйлд хүчээ үзээд байгаа юм шиг санагдаж байна
    2012 оны 06 сарын 20 | Хариулах
  • эмээр хүний өвчинг анагаадаг хүн гэхээр сайн хүн ч юм шиг улс төрлүү дайраад байгаа болхоор даанч муу хүн гэж бодох юм даа иймэрхүү АН ын гар хөл болж яадаг байна аа өөрөөсөө хэтэрхий том зүйлд хүчээ үзээд байгаа юм шиг санагдаж байна
    2012 оны 06 сарын 20 | Хариулах
  • эмээр хүний өвчинг анагаадаг хүн гэхээр сайн хүн ч юм шиг улс төрлүү дайраад байгаа болхоор даанч муу хүн гэж бодох юм даа иймэрхүү АН ын гар хөл болж яадаг байна аа өөрөөсөө хэтэрхий том зүйлд хүчээ үзээд байгаа юм шиг санагдаж байна
    2012 оны 06 сарын 20 | Хариулах
  • iimerhuu hvmvvs ger orondoo ger bvlee tordood suuj baihiin orond ardchilsan nai uguushind bvdreed l parlament ruu orood ireh yum aa uul n ene salbart bagtaah zai baihgvi l yumsan ffjff meddegvi l yum baihdaa
    2012 оны 06 сарын 20 | Хариулах
  • Монос групээс гарсан гал унтраадаг УЛС төрийн мануухайг Эрдэнэчимэг гэдийнмаа хэхэхэ явж эмээ найруулаад сууж байхгүй АН д залигуулчихжээ
    2012 оны 06 сарын 20 | Хариулах
  • Монос групы эмч гээд бодое УИХ ыг бизнесмен гээд бодоцгоое хүний өвчин судалдаг хүн мөнгө цаасны хэрэг судалж чадах юм уу даа Зайлуул АН иймэрхүү гайгүй мөнгөтэй хүмүүсийг нь өөсддөө ашигтайгаар өөрийнхөө намаас нэр дэвшүүлээд хэдэн бор төгрөгийг нь хөөрхөөн халааслаад байгаа юм байна
    2012 оны 06 сарын 20 | Хариулах
  • Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа гэлүү хамгийн муу түүхтэй намыг сонгож дээ чи
    2012 оны 06 сарын 20 | Хариулах
  • aagim haluund yambatai n argagu zogsoj baih shiw ddee
    2012 оны 06 сарын 20 | Хариулах
  • ene arai dendenee gal untraagch bolooch eswel shuur unadag ch yumuu tiimerhuu yum hiihgv
    2012 оны 06 сарын 20 | Хариулах
Сонин хачин