Бух шиг аварга ногоон гэрлээр...

Энэ удаагийн сонгуулиар Б.Бат-Эрдэнэ аварга нэг их хохиролгүй, сурталчилгаа энэ тэр хэрэглэж гүйгээд байхгүй ялалт байгуулах байх. Хэнтий ханыхан их аваргаа гомдоохыг хүсэхгүй нь мэдээж. Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээн дээр хэнд ч дийлдэхгүй бөх байсан бол одоо Төрийн хойморт хэн нэгэнд амаа асуулгаад байхааргүй, төрсөн нутгийнх нь ард түмэн араас нь чангаагаад байхааргүй улстөрч болж төлөвшсөн хүн гэж учир мэдэх хүмүүс ярьдаг нь үнэний ортой. “Бөх дагаж төр” гэсэн үгийг Хэнтийнхэн сайн мэднэ, бүр зохиосон ч байж магадгүй. Тэгэхээр аваргадаа тэд итгэсэн хэвээр байгаа. Тиймээс бух шиг том нүүртэй булиа аварга маань ногоон гэрлээр саарал ордныхоо сандалыг ноолох нь гарцаагүй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна