Улс төрийн алиа салбадайнууд
2012/06/19
Уг нь улс төр гэдэг хэр баргийн аавын хүү алхаад орчихдог хялбар эд биш. Урлагийн тайз биш учраас энд тодорхой түвшний мэдлэг, боловсролтой, хийж бүтээсэн юмтай, хэлж ярих үгтэй эрхмүүд хүлээн зөвшөөрөгдөж, улс орны бодлого боловсруулж, хууль батлахад гар бие оролцдог жамтай. Хөгжлөөрөө тэргүүлж буй Хятадад гэхэд л насны хязгаар тогтоож өгсөн байдаг нь санамсаргүй зүйл биш юм. Гэтэл манайд эсрэгээрээ хүлээн зөвшөөрөгдөх нь бүү хэл хувь хүнийхээ хувьд өсөж, бойжоогүй сайн дурын уран сайханчид улс төрд улайран дурлаж, уриа лоозон хашгирах болов. Улс төрийн 2 том хүчин АН, МАН дээр ийм үзэгдэл илт хавтгайрч буй нь эдгээр уран сайханчид үзэл бодлоороо гэхээсээ илүүтэй өчүүхэн тархиныхаа тойргоор эрх ашиг харж нам руу хошуурдаг болох нь илт байгаа юм. Ямартаа л нам дагавал ам тосдоно хэмээх орчин цагийн сонгодог хэлц гарч, үүнд итгэгсэд олширч байгаа нь энэ цагийн өрөмдөм дүр зургийн нэг хэсэг гэлтэй. Өөрийгөө хэзээ ч үл голох ийм хүмүүсийг бид алиа салбадайнууд хэмээн нэрийдэж байна. Зүй нь эдгээр сайн дурын уран сайханчдыг эгнээндээ элсүүлж буй улс төрийн нам, намын удирдлага нь тэнэг хүмүүс биш. Алив улсын улс төрд золиос хийх алиа салбадайнууд хэзээ д хэрэгтэй байдаг. Тэр л орон зайд тоглуулах гэж улс төрд оршин тогтнох наад захын шаардлага хангаагүй хүмүүсийг намууд эгнээндээ элсүүлдэг тактиктай. Заримынх нь мөнгө хөрөнгө, заримынх нь залуу нас, хүрээлэл гэх мэт зүйлүүд намд ашигтай учраас тэдгээрийг элсүүлж, тоглоомын шатрын өрөг дээр тавина. Цаадуул нь өөрсдийгөө мундаг улс төрч мэтээр сэтгэж, амьдралынхаа турш хурааж цуглуулсан хөрөнгө мөнгө, эд баялаг, хүрээлэл, ажил юугаараа дэнчин тавин тавин улс төр гэгчид нь орно доо. Нэгэнт улс төрд орсон бол гарах гарц байдаггүй гэхчлэн тэд ихэвчлэн насаараа алиа салбадай хэвээр үлддэг нь харамсалтай. Жишээ нь сонгуулийн нэг тойрог дээр 2 том нам квотынхоо дагуу нэр дэвшигчдээ сойно. 3 мандаттай тойрогт 6 хүн өрсөлдөж, гурав нь л ялалт байгуулна. Ялалт байгуулах лидер субьект ойлгомжтой. Хажуугаар нь хэзээ ч гарч ирэх боломжгүй нэг хүнийг хүчээр тухайн тойрогт “шахна”. Эл шахааны хүн нь мөнөөх алиа салбадайнууд. Ийм хүмүүсийг намын удирдлагууд нь мундаг улс төрч болно, чи гарч ирнэ хэмээн хөөрөгдөхдөө гаргууд сайн гэдэг. Ингээд олныг үл нуршин сонгууль ойртсон энэ үед өнөөгийн Монголын улс төрийн эрхэм салбадайнуудыг бид цувралаар танилцуулж байна.

Улс төрийн алиа салбадай-№1
“Бишрэлт”-ийн Б.Ундармаа
Монголын анхны арилжааны банк “Капитал” хэмээх банкийг Ховд аймгийн Булган сумын уугуул, гавьяат эдийн засагч Р.Батбаяр хэмээх эрхэм үүсгэн байгуулж байсан түүхтэй. Тус банкаас гадна “Бишрэлт холдинг” хэмээх компани байгуулж, зочид буудал, гадаад худалдаа, үйлчилгээний салбараар бизнесийн хүрээгээ тэлсэн энэ эрхмийн охид болох Б.Ундармаа, Б.Болормаа хэмээх 2 бүсгүй бий. Эмч мэргэжилтэй, гадаад хэл соёлд нэвтэрхий дүү Б.Болормаа нь “Монгол эм импекс” улсын үйлдвэрийг хувьчлалаар авч удирдаж буй. Харин ууган охин Б.Ундармаагийн тухайд “Бишрэлт холдинг”-оо удирддан бууриа сахиж үлдсэн. Түүний нөхөр А.Ариунболд хэмээх ноёнтон “Капитал” банкны гүйцэтгэх захирлын алба хашдаг.
Хойд хөрш Орост боловсрол эзэмшсэн Б.Ундармаа хатагтайн өнгөрсөн сонгуулиар нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, улс төрд лавхан орсон. Мэдээж ялалт түүний талд ирээгүй. Орон нутгийн сонгуульд хүч үзэж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Ирэх сонгуульд дахин тоосоо өргөхөөр хаа сайгүй тэрээр гүйж яваа.
Алив улс төрч хүнд байх ёстой зан чанар, гадаад төрх гэж бий. Хэдийгээр бичигдээгүй ч гэлээ дэлхийн цуутай улс төрч эмэгтэйчүүд богино үстэй, тууштай, зарчимч төрх бүхий байдаг нь нийтлэг. Эл гадаад төрх тухайн улс төрчийг хүлээн зөвшөөрөх үндсэн шаардлага биш ч гэлээ тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг жамтай. Харамсалтай нь Б.Ундармаа хатагтайд улс төрч эмэгтэйн зангараг бүү хэл дүр төрхийн хэлтэрхий ч байдаггүй. Ингэж шулуухан хэлж буйдаа хүлцэл өчөөд цааш нь өгүүлэхэд тэрээр зөвхөн гэрийн эзэгтэй, эцгээс өвөлж авсан бизнесийн байгууллагын удирдагч байх зиндааны эмэгтэй. Улс төрч хүнд байх ёстой шийдэмгий, зарчимч, хатуу дүр төрх түүнд байдаггүй. Хувцаслалтын тал дээр ч гэсэн зохицол нийцэлгүй, дүр төрхөө илэрхийлэхүйц сонголт хийж чаддаггүй. Сонгуулийн пиараа ч хэрхэн хийхээ хатагтай Б.Ундармаа төдий сайн мэддэггүй болов уу. Улс төрд хүч үзэж, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө хэмээх сэтгэлээр хичээж явааг нь үнэлүүштэй ч тэртэй тэргүй амжилт үзүүлэхгүй талбарт хөрөнгө мөнгө үрж, цаг заваа алддагт нь өмнөөс нь харамсмаар. Хүн болгон улс төрч байх албагүй шүү дээ. Улс төрч болгон мундаг байдаг ч юм биш. Мөнгөтэй бол улс төрд ялалт байгуулж болно гэдэг муйхар ойлголт манайд хавтгайрсаны бас нэг жишээ болов уу. Намынхаа хувьд тэрээр нэг мандат бөглөх жинхэнэ алиа салбадайн үүрэг гүйцэтгэдэг биз ээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    Baliar avgai sht
    2012 оны 06 сарын 25 | Хариулах
  • zochin
    Baliar avgai sht
    2012 оны 06 сарын 25 | Хариулах
  • тхххх энэ мэнэ одоо сонгуульд өрсөдлдөж яана вээ гэртээ чавганцынхаа ажлыг хийж л байвал болмоор юмдаа өөрөөсөө төмдцөн санаа гаргах ын балай авгай
    2012 оны 06 сарын 20 | Хариулах
  • Монгол ардын намаа дэмжиж байнаа
    2012 оны 06 сарын 19 | Хариулах
  • mmmhh sanal neg kk
    2012 оны 06 сарын 19 | Хариулах
  • Mm
    Сонгуулаа гэж баячуудийн мориитой тоглом юм шvv дээ
    2012 оны 06 сарын 19 | Хариулах
  • Миний монголын ард түмэн монгол арлын намаа дэмжиж байна
    2012 оны 06 сарын 19 | Хариулах
  • Монгол ардын намаа дэмжиж байнаа
    2012 оны 06 сарын 19 | Хариулах
  • найдвартайгаар нь монгол ардын намаа сонгосон нь амьдралд арай ойр байх боло уу ядаж л худлаа ярихгүй шүү дээ
    2012 оны 06 сарын 19 | Хариулах
  • найдвартайгаар нь монгол ардын намаа сонгосон нь амьдралд арай ойр байх боло уу ядаж л худлаа ярихгүй шүү дээ
    2012 оны 06 сарын 19 | Хариулах
  • зөгий
    найдвартайгаар нь монгол ардын намаа сонгосон нь амьдралд арай ойр байх боло уу ядаж л худлаа ярихгүй шүү дээ
    2012 оны 06 сарын 19 | Хариулах
  • зөгий
    Гайвдартайгаар нь монгол ардын намаа сонгосон нь аьдралд арай л ойр байх болов уу ядаж л худлаа ярихгүй нам шүү дээ
    2012 оны 06 сарын 19 | Хариулах
  • заа даа мэдэхгүй дээ сайн хүн лав л бишдэг ээ
    2012 оны 06 сарын 19 | Хариулах
  • dok
    javhlanheden bohchuudbatzayagaas deer hun yum bishuu harinain
    2012 оны 06 сарын 19 | Хариулах
  • MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demjitsgeeye MAH-g demji

  • Монгол ардын намаа сонгож байна
    2012 оны 06 сарын 19 | Хариулах
  • Бид ардчилалыг сонгоогүй биш сонгосон тэд яаг одоогийнх шигээ хэлж ярьцгааж гарсан бидний өгсөн боломжиг тэд алдсан хүмүүс тэдэнд итгэж болохгүй
    2012 оны 06 сарын 19 | Хариулах
  • Монгол ардын намаа сонгож байна
    2012 оны 06 сарын 19 | Хариулах
Сонин хачин