
2012 оны УИХ-ын сонгуулийн буухиа эхэлж, сонин содон, дуулиан шуугиан ихтэй, нэр дэвшигчдээр баялаг байгаа билээ. Үүнд улс төрд төдийлөн ойр байдаггүй урлаг спортынхон нэлээдгүй байгаа юм. Тухайлбал:
МУГЖ Монгол С.Жавхлан УИХ-ын 15-р тойрогт “Шударга ёс” эвслээс
МУГЖ Хошин урлагийн Б.Батзаяа УИХ-ын 22-р тойрогт “МУНН”-аас
МУГЗ Зураач Ц.Мөнхжин УИХ-ын 23-р тойрогт “Шударга ёс” эвслээс
Найрагч Ж.Мөнхбат УИХ-ын 1-р тойрогт “МАН”-аас
Монгол улсын аварга Д.Сумьяабазар УИХ-ын 26-р тойрогт “МАН”-аас
Соёл-Эрдэнэ хамтлагийн дуучин хөгжимчин Том Жагаа буюу Г.Жаргалсайхан УИХ-ын сонгуульд жагсаалтаар 16-аас “ИЗНН”-аас гээд цаашлаад ҮБТДС-ийн багш, дасгалжуулагч Д.Нямхүү Баянхонгор аймгаас, МСБТС-ийн багш, дасгалжуулагч Л.Одгэрэл МУНН-аас, Боролдой студийн менежер М.Ангараг “Шударга ёс” эвслээс, гавьяат тамирчин Н.Бүрэгдаа зэрэг эрхмүүд ёстой л зураач Ц. Мөнхжингийн хэлдгээр зурагтынхаа өмнө улс төржиж суухаар улс орноо хөгжүүлэх үйлсэд эргэлт буцалтгүй зүтгэж “Хошуу хуруу нэмэх”-ээр шийдээд байгаа аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна