
Сонгуулийн тухай хуулийг утгаар нь зөрчиж байгаа нэг хүн байна гэнэ ээ. Тэр лут зоригтой эр нь БСШУ-ны сайд Ё.Отгонбаяргуай юм байх. Уг нь тэр сонгуулийн тухай хуулинд нь бэлэг сэлт тараах нь битгий хэл тийм төрлийн юм бодож явах л юм бол нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлээд бөөн юм болохоор заасан хуулийн заалт тодоос тод бичээстэй баймаар. Тэгтэл мань хүн Булганы бүх сумдад бетон зуурмагны, шахмал түлшний үйлдвэр бэлэглэж өөрийн рейтингдээ өчүүхэн хөрөнгө оруулж яваа сурагтай. Түүгээр ч барахгүй Ё.Отгонбаяр сайдтан аргагүй л салбараа мэддэг хүн шиг зан гаргаж Монголын ахмад багш нарын холбооноос санаачлан хийсэн ажлыг өөрийнхөө “пиар”-т ашиглан ичих үгүй инээд алдан гүйж яваа гэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна