
“Мон-Уран”-ы Б.Наранхүүг АН-д элссэн даруйд Дундговь аймагт УИХ-д нэр дэвшүүлэхээр болсон нь олны гайхшралыг төрүүлж байсан. Ганц тойрогтой болох гэж зарим нэг нь үхэн хатан тэмцэж байдгаа барин гүйдэг баймаар. Тэгтэл мань хүний хувьд тойрог олно гэдэг тийм ч том асуудал биш бололтой. Харин тэр тойргоосоо тодорч, гарч ирнэ гэдэг л асуудал болох биз. Манайхан болсон хойно нэгнийгээ муулж, шоолж бүр ор үндэсгүй гүтгэлэг маягийн юм хийсээр, цацсаар бүр сурчихсан. Түүнийг УИХ-д нэр дэвших эрхээ баталгаажуулсны дараа “Анод”-ын хэргээс болж эрүү үүсгэгдлээ, гадагшаа зугтаалаа, Авлигатай тэмцэх газарт баригдлаа, өч төчнөөн хүмүүсийг амралтанд явууллаа гэх зэргээр ор үндэслэлгүй мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байлаа бас байгаа. Даанч Б.Наранхүү хэмээх энэ эрхмийн нэр хүнд Дундговь аймагт тийм ч муу биш байгаа гэнэ лээ. Ямартаа ч хот хүрээ газар мөнгө төгрөг идэж, хэл ам таталж, хөгшин авгай хүүхэн чангаасан гээд л янз бүрийн асуудал нь хуурай өвсөнд авалцсан гал шиг дүрэлзсэн боловч дундговьчуудын хувьд алдарт Шарга азаргаараа олноо хүндлэгдэх болсон уяач эр энэ жилийн наадмаар хурдан хүлгүүдээ уралдуулахаар зэхэж буйгаас гадна УИХ-ын сонгуульд өөрийгөө сойчихсон, хэр зэрэг хийморьтой аавын хүү болохоо харуулахаар шийдсэн гэхэд болно
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна