
ИЗНН-аас жагсаалтаар орох азтай эрхмүүдийн 2-т бичигдсэн энэ хүн бол С.Дэмбэрэл. Монголын хувиараа аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг төр, засгийн бодлоготой уялдуулан ажиллах үүргийг хүлээсэн энэ эрхмийг “Бизнес эрхлэгчдийг дэмжих нь битгий хэл улам цуцааж байна” хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй. Энэ их шүүмжлэл хэл амны бай болон байж МҮХАҮТ-ын дар¬гаар улиран сонгогдож чадсан нь түүнийг хэр овжин болохыг бэлхнээ харуулна биз. Харин одоо энэ эрхэм бизнесийн салбараас улс төрд хүч үзэхээр санаа алдан, өдөр хоногийг тоолон хүлээж буй. Дээд шүүхэд бүртгэлгүй ИЗНН-д ураа хашгиран элсэж, улмаар намын дарга болох гэж алалцсаар байгаад 3-дахь тэргүүн хэмээн өргөмжлөгдсөн энэ этгээд мэнгэтэй нөхрийн талаар хов жив мундахгүй. Ингэж улаан цайм зүтгэснийхээ хүчинд ч өдгөө Их хуралд суух найдлага тээн доороо дэвхцэн тэсэн ядан тэр сонгуулийн өдрийг хүлээж байгаа. Харин түүнд найдвар байгаа эсэх нь эргэлзээтэй. Энэ сонгуулиар магадгүй ИЗНН-д З.Алтайгаас өөр суудал чирээд ирэх хүн байхгүй болов уу. Тэгэхээр 2-т бичигдсэн энэ эрхмийг хэн Их хуралд сугадаж орох юм бол оо.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна