
И.Нарантуяа хэмээх энэ хүүхэн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал. Энэ сонгуулиар Баянзүрх, Налайх дүүрэгт өрсөлдөж намдаа нэг ч гэсэн суудал чирч ирэхийн төлөө тойргийнхондоо байдгаа барьж суугаа гэнэ лээ. Өмнө нь тус тойрогт нэр дэвшиж азаа үзсэн ч харамсалтайгаар өвдөг шороодож байсан удаатай. Тиймээс энэ шархаа нөхөхийн тулд ирэх сонгуульд дахин нэр дэвшихээр болж нэрээ дуурсгаж байгаа нь энэ. Түүний мэдэлд нийслэлийн томоохон худалдааны төвүүдийн нэг Баянзүрх зах, бүтээн байгуулалтаараа толгой цохьдог “Хурдны зам” компаниуд байгаа нь улс төрд ороод авлига, луйварт автаад байхгүй болов уу гэх найдлага төрүүлж байгаа намынхаа идэвхтэй бас эрэлхэг эмэгтэй гишүүдийн нэг нь гэнэ лээ. Гэхдээ түүнд Баянзүрх, Налайхчууд өмнө итгэл үзүүлээгүй болохоор энэ удаад ч юу л бол. Учир түүний өрсөлдөгчид нь сонгогчидодоо багахан ч болов танигдчихсан улс. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Д.Арвин, З.Алтай, О.Чулуунбат гээд л архаг бас халуухан охид хөвгүүд үй олноороо буй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна