
Өнгөрсөн сонгуулиар Их хуралд торойн гарч ирсэн энэ даруухан бас дуугүй эрхэм бол Ж.Батсуурь. Чех улсын Братислав хотын Техникийн их сургуулийг Барилгын инженер- Эдийн засагч мэргэжлээр төгссөн түүнийг толгой дахь мэдлэг, боловсролоороо Парламентын хэд дотроо дээгүүр тооцогддог гэх юм билээ. Одоогоос 12 жилийн тэртээ Дорноговь аймгийн Засаг даргаар томилогдож улс төрийн ажлын гараагаа эхэлсэн түүнийг дуугүй хэрнээ ажилсаг бас ч гэж хийсэн юм, хэлсэн үгтэй хэмээн улс төрийн хүрээнийхэн үнэлдэг нь учиртай. Гэхдээ өө сэвгүй өндөг шиг хүн гэж юу байхав. Парламентын зөөлөн сэнтийд заларсанаасаа хойш амаа ч ангайлгахгүй “Корелла” царайлан суудаг нь түүний алдаа, дутагдал гэх юм билээ. Уг нь УИХ-ын гишүүд аль болох ард түмний өмнө гарч хийсэн өчүүхэн ажил бай, юу ч бай үй зайгүй сурталчилж тайлагнахыг хичээдэг баймаар.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна