
Энэ яваа насаа Н.Энхбаярт зориулахаар шийдэж, түүний төлөө морь мал мэт зүтгэж байгаа эрхэм бол Г.Шийлэгдамба. Намбарийн хүүг Ерөнхийлөгч байхад улс төрийн томоохон албан тушаал хашиж, намдаа ч нэр хүндтэй нөлөөтэй нэгэн байсан. Харин байгаль орчны сайдын албаа өгсөнөөс хойш гадаадад эрдэм номын мөр хөөж яваад ирсэн энэ эрхэм УИХ-ын зөөлөн суудал горилж төрсөн нутаг Өвөрхангай руугаа хүлгийн жолоо залсан. Өнгөрсөн сонгуулиар АН-ынханд “бут” цохиулж УИХ-ын гишүүн хэмээх сайхан нэр, төрөөсөө салсан Г.Шийлэгдамба энэ удаа харин шал өөр тактиктай үзэж, тарах юм гэнэ лээ. Тэр нь мэдээж Н.Энхбаяр даргынхаа бий болгосон МАХН-ын багахан рейтэнг дээр тонхичиж, Өвөрхангайчуудыг уяраах бас байгаль орчин, экологийн талаар яриа өрнүүлэх болов уу. Уг нь мань хүн байгаль орчны сайд байхдаа Монгол орны экологийн асуудалд тийм их санаа зовнидоггүй байсан л даа. Гэвч цаг өөр болсон гэдгийг хэн, хүнгүй мэдэж байгаа. Харин тухайн үедээ Байгаль орчны яамны vе vеийн сайд нарын газар олгох "марафон"-ыг хошуучилж ганц жил хvрэхгvй хугацаанд л гэхэд Богдхан ууланд газар эзэмших зөвшөөрлийг нийтдээ 209 хvнд олгосон гэдэг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна