Үзэл суртлын зэвсэг “Үнэн” сонины эрхлэгчийн ажлаасаа бууж ах намын нарийн бичгээр сонгогдсон яруу найрагч Ж.Мөнхбатыг түмэн андахгүй. Олны өмнө үргэлж ил явдаг эл эрхэм 2010 онд Сингапурт аялаж яваад халаас нь хоосорч одоогийн Хууль зүйн яамны Бодлогын газрын дарга О.Алтангэрэлээс 500 ам.доллар зээлсэн аж. Гэвч өнөөдрийг хүртэл өгөхгүй бултаж яваа сурагтай. Уг нь эрхлэгч хүнд эргүүлээд төлөхөд хэдэн ногоон юу ч биш баймаар.
Сэтгэл нь дутсан уу, эсхүл таг мартсан уу, бүү мэд. Ямартай ч нэгэн хурал дээр өгсөн, авсан хоёр хээв нэг зэрэгцээд сууж байхыг бодоход аль аль тал нь өрөө цайруулж авсан өгсөндөө өлзий буянын ерөөл хүссэн бололтой юм.
Оюутны холбооноос улс төрийн карьераа эхэлж, “Болор цом” наадмын түрүү магнай болж явсан тэрбээр МАН-ын лидер залуучуудын тоонд зүй ёсоор тооцогддог. Өчүүхэн бага өр ширнээс өөрийн нэр төрдөө сэв суулгахгүй гэж бодож байвал өрөө төлж нэрээ цэвэрлэмээр...
Д.Урин
Сэтгэгдэл байхгүй байна