
2004 оны УИХ-ын ээлжит сонгуулиар хэн ч vл мэдэх, зvvдэнд vл орох олон нөхөд чуулганы танхимд хууль тогтоохоор орж ирсэний нэг нь Батын Батбаатар хэмээх хөрслөг бор залуу байсан гэдэг. Бас болоогvй ээ, хашир парламентчдын нэгд тооцогддог, УИХ-ын дэд дарга асан Ж.Бямбадоржийг ялж ихээхэн сенсаци дэгдээж байсан энэ эрхэм ирэх сонгуулиар Чингэлтэй дүүрэг буюу 24-р тойрогт Ардчилсан намаас нэр мандуулж буй. Бага сага наймаа эрхэлж, овоохон хөрөнгө хуримтлуулсан үедээ АН-аар эргэлдэж арай гэж худал үнэн юм ярин байж намын үнэмлэх гардсан тэрээр Их хуралд суухдаа зүгээр ч нэг суугүй гэдэг. Бүхэл бүтэн дөрвөн жил амаа ангайлгалгүй бараг өмхийрүүлэх шахсан гэхээр бас л гэж тэвчээртэй, хатуужилтай түшээ гэж үнэлмээр байгаа биз. Түүнийг таних хүн гэж бараг байхгүй болов уу. Танигдахаар ч ажил хийгүй л дээ. Гэхдээ одоо түүнийг Чингэлтэй дүүргийн иргэд битгий хэл Монгол даяараа танихаар болсон байх. Өдөр шөнө, өглөө оройгүй түүний сурталчилгаа урсаж, Улаанбаатарын гудамж бүхнээр Ардчилсан намын туг намирч, Батын Батбаатарын нэр цууриатсаар л хэд хэдэн хоногийг элээчихлээ. Уг нь 2004 оны сонгуулиар Баянгол дүүрэгт "Хvvхэд бvрт 10000” төгрөг өгөх мөрийн хөтөлбөрийн хvчээр гарч ирж байсан ч энэ удаад Чингэлтэйг сонгох болсон нь ойлгомжтой болов уу.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна