МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал яг одоо Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттай болж байгаа бөгөөд дүүргийн гаднах талбайд шүүгдэгчийн дэмжигчид “Монголд эрх чөлөө хүнлэг ёс байна уу”, “Ц.Элбэгдорж хууль шүүхийг ганцаараа өмчлөх ёсгүй”, “улс төрчид, олгирхууд шүүхэд нөлөөлж залж чиглүүлэхээ зогсоо” зэрэг бичигтэй цагаан өнгийн лоозон барин жагсч байлаа.Мөн авлигалын хэргээр шүүгдэж буй Н.Энхбаяр даргыг дэмжихээр 100 гаруй иргэн хүрэлцэн ирж зарим нь бүр дом шившлэг маягийн юм үйлдэж, рашаан цацан нүдэндээ нулимтай байсан юм.



Сэтгэгдэл байхгүй байна