Төөрч явна бид...

Энэ жилийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийг улс төрийн намууд ёстой нэг мөнгөтэй мөнгөгүйгээр нь түүж авсан гэхэд болно. Танихаас танихгүй нам намаас эмэгтэй нэр дэвшигчдийг салбар салбараас нэр цохон дэвшүүлж байгаа энэ сонгуульд улс төр гэдгийг юу ч мэдэхгүй шахуу төөрцөн явж байгаа нөхдүүд ч байгаа. “Монос”-ын Эрдэнэчимэг, “Оriflame”-ын Г.Оюунгэрэл гээд цуварч эхэлж байгаа билээ. Дийлэнх хувийг бизнесийн салбарынхан тэргүүн эгнээнд жагсаж толгой цохиж яваа. Арга ч үгүй биз халаас зузаан, намыхаа сурталчилгаа, нүхийг бөглөх гол хүмүүс юм чинь. Харин тэдэн дундаас цаагуур наагуур татлаа түлхээтэй, танил талтай хэн нэгэн азаар гарч ирэх дамжиггүй. Бүр сүлжээний бизнес хийж хүмүүсийн тархийг угааж хөлжиж чадсан эрхмүүд ч үүнд толгой цохиж тэргүүн эгнээнд байгаа. Лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг шиг л юм болж байна даа гэж халаглах хүмүүс хаа сайгүй. Нам бус хүнээ сонгох болно гэсэн эл сонгуульд хүч түрэн орж байгаа энэ олон бүсгүйчүүдийн хэдэн нь ялж хэдэн тойргийн бөглөөс болж улс төрийн тоглоомын хүүхэд болох бол гэсэн эргэлзээ хэн хүнгүй л сонирхож сонжих нь их байгаа ч горлигсод намын харъяанд орж батламж авсандаа хөөрч догдолсон утга учиргүй сурталчилгаа хийж байдгаа барж байгаа нь харахад өрөвдмөөр ч юм шиг. Мэдээж үүнд сэтгэл хангалуун өөртөө итгэлтэй болоод өдөр шөнө өглөө үдэшгүй сонгуулийн сурталчилгаа хийж эргэлт буцалтгүй орсон тэд эцэсээ хүртэл зүтгэхээ амалсан гэнэ. Тэдний нэг төөрч яваа онцлох хоёр бүсгүй бол “Монос”-ын Эрдэнэчимэг, “Оriflame”-ын Г.Оюунгэрэл нар төөрөгсөдийн тоонд зүй ёсоор орж байгаа. Мань хоёрыг харьцуулахад эмийн сангаас илүү сүлжээний бизнес хийж хүмүүсийн тархи угаадаг байсан болохоор Г.Оюунгэрэл нь илүү гэж дүгнэлт өгч байгаа аж. Ямартай ч эл хоёр бүсгүй нэлээд амьсгаа дээгүүр сонгуулийн сурталчилгаандаа шуурхайлан орж идэвхтэй зүтгэж байгаа аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна