Сонгуулиа гэж...

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэн болохоор хаа сайгүй нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөөр бялхаж буй. Гудамжны самбаруудаас эхлээд л хашаа хайс бүхэн дээр шахуу Их хуралд горилогчдын зураг хөрөг, элдэв амлалт энэ тэрээр дүүрсэн зурваснууд хадаастай. Хашааны хаалга балбаж, хүүхэд нохой шуугиулан байж нэг сайхан мөрийн хөтөлбөртэй эрхмүүдийн намтар түүх авч ирээд нөгөө намаа бас нэр дэвшигчдээ баахан муулж, шоолж байгаад л явна. Тэгээд төд удалгүй араас нь сөрөг хүчний элч төлөөлөгчид нь ирж чихэнд шивнэх нь халаг ховч авгай нар шиг “пиар”-аа үргэлжлүүлээд л... Сонгуулийн сурталчилгааны хугацаа ахархан болоод ч тэр үү, иймэрхүү байдлаар явуулын сурталчилгаа газар сайгүй тэнүүчлэнэ. Мөн фэйсбүүк, твиттер зэргээр хоёр тал болон “алалцаж” өгнө. Манай нам мундаг, танай нам “мияа” гээд л нөгөө хараал, ерөөлийг чинь ёстой нэг урсгаж өгнө гээч, олон нийтийнхээ өмнө. Мэдээж хэн хэнд нь улс төрийн үзэл баримтлал байлгүй л яахав. Дэмждэг нам эвсэлийнхээ дэргэд зогсолгүй л яахав. Гэхдээ түүнийгээ хэт үзэл байдлаар илэрхийлэх нь тиймхэн л санагдах юм даа “ПИАР”-чид минь.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна