Тэмцэгч эмээ бие даана
2012/06/12
УИХ-ын сонгууль болоход 16 хоног үлдээд байгаа билээ. Энэ удаагийн сонгуульд 11 нам, хоёр эвсэл оролцохоо мэдэгдэж тус бүр намаа төлөөлөн өрсөлдөх нэр дэвшигчдээ зарласан. Мөн албан бус мэдээгээр энэ удаагийн сонгуульд 31 бие даан нэр дэвшигч өрсөлдөх  сурагтай гэх. Тэдний нэг нь монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Г.Баасан авгай. Монголд байгаа цөөхөн хэдэн тэмцэгч эмэгтэйчүүдийн нэг тэрээр ард түмэн, ахмадуудынхаа төлөө хангалттай ихээр тэмцэж, улс төрчдөд сэтгэлийн “углуурга”-ын үгээ чамлахааргүй их хэлсэн. Уг нь улс төрд энэ хатагтай мэтийн хэл ам нь загатнасан, тэмцэгч маркийн нөхдүүд байх хэрэгтэй боловч түүний хувьд хэтэрхий оройтсон гэж болохоор. Тэгээд ч бие даагч улс төрд гарч ирсэн тохиолдолд дэндүү хүч муутай, өөрийн гэсэн бодлогоо хэрэгжүүлэх боломжгүй байдаг нь өнгөрсөн хугацаанд З.Алтай гишүүний жишээгээр тодхон харагдсан.Түүх эргэн сөхвөл 2008 оны УИХ-ын сонгуульд 44 хүн бие даан өрсөлдөж, олон нийтэд танигдаагүй болон өөр бусад шалтгаанаас үүдэн мөн л З.Алтай парламентад суух эрхийг авч байсан. Ямартаа ч энэ удаа бие даан өрсөлдөгчдөөс хэчнээнд нь 2012-2016 парламентад мөр залган суухыг харахад цөөн хоног үлдэх шив.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин