
Сэтгүүлзүйн салбараас улс төр рүү урвасан хэд хэдэн нөхдүүд бас байна аа. Ц.Элбэгдорж, С.Баяр, Ө.Энхтүвшин, З.Алтай гээд л акулуудын нэрс ар араасаа хөвөрнө. Ирэх сонгуулиар мөн л эдний залгамж болох санаатай ганц нэг үл таних эрхмүүд давхиж яваа. Тэдний нэг нь Ч.Базар. ИЗНН-ын Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухаан, боловсролын хорооны нарийн бичгийн дарга энэ хүүхэн Сүхбаатар дүүрэгт нэрээ мандуулж буй. Мөн л бусад улс төрийн салбадай нарын нэгэн адил сэрүүн зүүдэлж яваа түүнийг таних хүн бараг үгүй биз. Уг нь эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр гаршсаны дээр хэд хэдэн ном товхимол хүртэл хэвлүүлээд амжсан Ч.Базарыг салбарынх нь нөхдүүд гайгүй сайн үнэлээд авах юм билээ. Даанч өнөөх нь улс төрийн тогоог өнгийхөөр сэтгэл шулуудсан. Уг нь улс төрд гэхээсээ илүүтэй сэтгүүлзүйн салбарт хэрэгтэй хүн гэж учир мэдэх хүмүүс хэлж, ярьж байдаг ч түүнд тээр холын тэс өөр мөрөөдөл байдаг бололтой. Ямартаа ч түүнийг сонгох үгүй нь Сүхбаатарчуудын мэдэх хэрэг биз ээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна