Кёкшюүзаныг орлон тоглогч
2012/06/11
Хүн амынхаа тоогоор ч, гэр хорооллынхоо байдлаар ч Сонгинохайрхан дүүрэг нийслэлдээ тэргүүн эгнээнд бичигддэг. Хэдийгээр хүн амынх нь 70 хувь нь гэр хороололд амьдардаг, ажилгүйдэл, ядуурал ихтэйгээрээ баалуулдаг ч тус тойргийнхон өнгө, мөнгөнд хууртаж сонголтоо хийдэггүй хэмээн улс төрийн хүрээнийхэн үнэлдэг ч өмнөх сонгуулиудын дүнг харахад тийм ч сайн сонголт биш байсан биз. Гурван мандаттай тус тойрогт энэ удаад урьд өмнөхөөсөө илүү сонирхолтой тоглолт болох шинжтэй байгаа. Нэг бөх нь буюу Кёкшюүзан Д.Батбаяр энэ тойрогт эргэж ирэх нүүргүй болсон болохоор эцгийнхээ төрсөн нутаг Ховдруу алга болсон ч орыг нь залгахаар Д.Сумъяабазар хэмээх аварга том цээж айлчлан ирээд байгаа. 2002 оноос бизнес хөөж, 2008 онд НИТХ-д Сонгинохайрхан дүүргийг төлөөлөн суусан Д.Сумъяабазарыг бөх гэхээсээ илүүтэй бизнесмен, улс төрч гэдгээр хүмүүс таних болсон. Тэрээр НИТХ-д дөрвөн жил суухдаа тойрогтоо чамгүй ажил амжуулсан хэмээн сонгинохайрханчууд ам сайтай байдаг болохоор МАН-ынхан түүнийг энэ тойрогт илгээсэн биз. Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг 2006 онд байгуулснаас хойш банк санхүү, эдийн засгийн мэдлэг, туршлага цуглуулсан, бас ч гэж тойргоо мэддэг, шинэ залуу хүнийх нь хувьд УИХ-д суухад болохгүй гэх зүйлгүй боловч бөх хүн бүдүүн өвсөнд гэгчийг санах хэрэгтэй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • hulan
    hamtdaa ardchisan namaa demjeed ugii
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • kakaka
    ardchilsan nam yalah bolnoo
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • sanaa zowoltku ee sumiya ahiin duu chamdaa chamd itgej bga shu
    2012 оны 06 сарын 12 | Хариулах
Сонин хачин