
Энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулийг бодвол багаараа хамтарч сонгуулийн сурталчилгаа хийж байгаагаараа онцлог болж байгаа гэнэ лээ. МАН-аас нэр дэвшиж байгаа суудал горлигсод хамтдаа сурталчилгаа хийж эв түнжинтэй байсан бол өдгөө захаасаа түнжин хагарч нэг нам, нэг тойрогт нэр дэвшиж чадахгүй дээрээ тулаад байгаа сурагтай. Энэ хэрүүлийн алимны хоёр баатар Баянгол дүүргийн Засаг дарга асан Л.Амгалан, Ц.Мөнх-Оргил нар ажээ. Сонгуулийн штабын хуралд мань хоёр “чи би”-дээ тулж хурсан хамт олноо тараахад хүрсэн гэнэ. Энэ мэтчилэн тойргийн нөхдүүдийн хэл ам энэ хоёр эрхмээр эхэлсэн сурагтай. Дүүргийн засаг дарга болоод тэрүү сонгуулийн сурталчилгаагаа хамт олноороо бус ганцаараа эзэрхээд Ц.Мөнх-Оргилын дургүйг хүргэсэн гэнэ. Мэдлэг боловсролоороо Л.Амгалан, Ц.Мөнх-Оргилын хаана ч хүрэхгүй ч бусдыг өөрлүүгээ татаж, урвуулахдаа харин авьяастай, мэдлэгтэй нэгэн гэдэг шүү.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна