
Нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг бүх эмнэлэгүүд МАН-аас нэр дэвшиж буй нөхдүүдэд хандив өгөхөөр болсон гэнэ. Тэгэхдээ тус бүр нь 500 мянган төгрөг өгөх юм байх. Нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг нийт 30 гаруй эмнэлэг байдаг гэхээр 15 сая гаруй төгрөг зүгээр л амжилт хүсье гээд бэлэглэх бололтой. Уг нь эмнэлэгийн тоног төхөөрөмж хангалтгүй, ажилчдын цалин хөлс бага, эм тариа дутмаг энэ тэр гээд л үргэлж гомдол нэхэж, уйлан хайлан байдаг санагдах юм тэр мөнгөндөө хахсан эмнэлэгүүд нь. Аль эвсэл ядарсан ард иргэдэд “ярвайж” хандчихаад баян олигархи нам, нөхдүүдэд болохоор “бялдуучилж” байдаг газар юм уу. Тэгээд ч сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7.7-д төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс хандив авахыг хориглосон төдийгүй тус хуулийн 39.7.3-т төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив авах ёсгүйг заасан байдаг гэнэ лээ.Тэгэхээр хэн нь хууль зөрчөөд байгаа юм бол оо. Авч байгаа нь уу, өгч байгаа нь уу.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна