Н.Энхбаяр мэдэгдэл хийлээ...

МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс өнөөдөр 15:00 цагт намын байрандаа хэвлэлийн хурал хийлээ. СЕХ-оос нэр бүхий зургаан гишүүнийг сонгуульд оролцохыг хориглосон шийдвэр гаргасан билээ. Үүнээс үүдэн МАХН-ын дарга Н.Энхбаяр бусад удирдлагуудын хамт мэдэгдэл хийж шударга бус ажиллаж байна гэж ярьсан юм. Мөн энэ Ардчилсан нийгэмд харшсан онц ноцтой, хууль бус ажиллаж байгаа тул холбогдох хуулийн дагуу НҮБ, Олон улсын хүний эрхийн холбоо, Европын хүний эрхийн холбоонд хандана гэдгээ бас хэллээ. Яагаад нэг намаас ийм олон хүнийг хасаж байгаан энэ сонгуульд өрсөлдөж байгаа намууд ялагдана гэдгээ мэдэж айсандаа ийм шийдэрт хүрч ингэж шийдвэр гаргасан гэж үзэж байгаа аж. Ямартаа ч эцсээ хүртэл явж шударга ёсыг тогтооно гэдгээ мэдэгдлээ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна