Саналын хуудсаа хэрхэн бөглөх вэ
2012/06/08
Энэ жил Монголчууд бид  дөрвөн жилд нэг удаа  тохиодог УИХ-ын сонгуульд саналаа өгнө. Энэ удаагийн сонгууль  тогтолцооны шинэчлэл хийгдсэнтэй холбоотойгоор иргэдийн санал өгөх үйл явц өмнөхөөсөө нэлээн өөрчлөгдсөн. УИХ болон НИТХ-ын сонгууль нэг өдөр болох ба саналын нэг хуудастай байх юм. Саналын хуудасны өмнө талд УИХ, ар талд нь НИТХ-д нэр дэвшигчдийг бичих юм. Гэхдээ саналын хуудас нь тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн хэсэг нам эвслийн нэрийг бичсэн хэсэг гэсэн хоёр хэсэгтэй байна. Тухайн сонгогчийн оршин суугаа газарт хэдэн мандат ногдож байгаас шалтгаалж нэр дэвшигчээ дугуйлна. Өөрөөр хэлбэл тухайн тойрогт хоёр мандат ногдож байгаа бол тойрогт нэр дэвшигчид гэсэн хэсгээс дэмжиж буй хоёр хүнийхээ нэрийн өмнөх дугуйг дүүргэн будаж тэмдэглэнэ. Хэрэв сонгогч тухайн тойрогт ногдож буй мандатаас илүү буй дутуу тоогоор нэр дэвшигчийг тэмдэглэвэл уг саналын хуудас хүчингүй болно.
Харин саналын хуудасны нам, эвслийн нэрийг бичсэн хэсэгт сонгогч зөвхөн нэг нам эсвэл нэг эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ. Иргэд саналаа нууцаар өгөх ба хэрэв алдаатай бөглөсөн тохиолдолд саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжинд хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж дахин нэг саналын хуудас авч болно.Саналын хуудас дээр сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавар байна. Түүнийг анхааралтай сайн унших хэрэгтэй.      

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • hulan
    hamtdaa ardchisan namaa demjeed ugii
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • kakaka
    ardchilsan nam yalah bolnoo
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
Сонин хачин