
Өнгөрсөн сонгуулиар Баянзүрх, Налайх дүүргээс УИХ-ын гишүүн Ц.Батбаяр сонгогдсон. Багахангайн Засаг даргаас хотын захирагч болтлоо суга дэвшсэн тэрээр намынхаа томчуудын эсрэг “цор цор” гэж байгаад хотын даргаас бараг л хөөгдсөн гэхэд болно. Гэхдээ үүнийг өөртөө ашигтайгаар эргүүлж чадсан зальтай, овжин эр гэдэг. Хотын Засаг даргаас хусагдахынхаа өмнө “Алаагүй баавгайн арьсанд шуналаа” гэхчилэн намынхаа эсрэг зоригтой дуугарч, улмаар сонгуулийн өмнөхөн намынхаа Удирдах зөвлөлийг шүүхэд өгч байгаад сонгуульд нэр дэвших эрхийг гуйж бус гуядаж авсан гээд л түүнийг магтах ч биш, муулах ч биш үгс ар араасаа хөвөрч байсныг санах хүн цөөнгүй биз ээ. Уг нь тэрээр зорилгодоо ядах юмгүй хүрч саарал ордон дахь ялдамхан гишүүдийн тоог нэгээр нэмсэн. Харамсалтай нь Ц.Батбаяр гишүүн орон сууцаар иргэдийг хангах мөрөөдлийн үлгэр шиг төслөө хэрэгжүүлж чадаагүй. Тиймээс тойргоо солиод азаа үзэхээр шийдэж ийнхүү Хан-Уулд харайлгаж яваа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна