
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад байгаа цагдаагийн экс дарга
нар болох хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, дэд хурандаа
Г.Ганбаатар, дэд хурандаа О.Зоригт нарт холбогдох шүүх хурал өчигдөр
болсон ч завсарлага авч өнөөдөр 10 цагаас эхлэхээр төлөвлөөд байсан
билээ. Тэгвэл шүүх хурал яг одоо эхэлж байгаа юм. Өчигдрийн хурлаар Улсын яллагчаас Ч.Амарболдод ес, Ш.Батсүх, Г.Ганбаатар, О.Зоригт нарт тус бүрт нь найман жилийн ял төлөвлөөд байгаагаа сонсгожээ. Түүнчлэн өчигдөр шүүх бүрэлдэхүүн гэрчээр мэдүүлэг өгөх ёстой байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр болох шүүх хуралд оролцоно гэдгээ мэдэгдсэн ч одоо болтол ирээгүй байна. Ямартаа ч экс дарга нар шүүх хурлыг түр хойшлуулж батлан даалтанд гарах хүсэлтээ байгаагаа өчигдрийн хурал дээр мэдэгдсэн билээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна