С.Оюун гишүүн жүжиглэв үү?
2012/06/04
Иргэний зориг намын тэргүүн С.Оюуныг ахынхаа замналаар яваа сайн улс төрч гэдэг. Тэрээр улс төрийн тогоонд орж ирээд чамгүй хугацааг ардаа орхисон. Гэтэл сүүлийн үед буюу сонгууль дөхөөд ирэхийн цагт хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн энэ тэр гэх хэл аманд орооцолдож эхэлсэн. Эрхэм гишүүн маань энэ удаагийн сонгуульд тойрог буюу 48-аас нэр дэвшилгүй намаасаа нэр дэвшиж байгаа. Энэ нь нэгдүгээрт намынхаа нэр хүндийг бодолцсон хэрэг гэнэ, Хоёрдугаарт мань хүн “Тэгж байх мөнгө алга” хэмээн дурссан байх юм. Тэгвэл мөнгөгүй хүнийг шалгаж байдаг АТГазар тэгж их завтай юм уу, эсвэл С.Оюун гишүүн жүжиглэж байгаа хэрэг үү?
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • алтанбагана
    мэдэхгүй
    2012 оны 06 сарын 05 | Хариулах
Сонин хачин