
Н.Энхбаяр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах түүхт өдөр эхээс мэндэлсэн гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байхдаа Их тэнгэрийн аман дахь цогцолбортоо гэр дүүрэн хүүхдүүдийг цуглуулан хамт хооллож, сургамжийн үгээ хайрлан яг л Ленин багш шиг лаглайн суудаг сан. Харин маргааш буюу эх үрсийн баяраар түүний дэргэд хэн ч байхгүй байна. Хөөрхий дөө асрамжийн газрын хүүхдүүдийг тойруулан лаглайн суудаг тэр цаг нь өнгөрсөн шүү дээ. Ямарсайндаа л энэ цагийн хамгийн их жин хаясан хүнээр тодорч байхав дээ. Гэхдээ л тэр төрсөн өдрөө бага боловч амжилтаар угтаж байгаа. Өлсөж өлбөрөөд үхэхийн даваан дээр батлан даалтад гарч, эмнэлэгт тааваараа эмчлүүлэн “монголчууддаа хайртай шүү” гэх үгийг хааяа нэг сулхан шивнэчихээд рейтэнгээ суга өсгөн хэвтэж буй. Түүгээр ч барахгүй УИХ-ын гишүүн болох эхлэлээ тавьчихсан. Гэхдээ л түүний төрсөн өдрийг МАХН-ынх нь цөөн хэдэн нөхдөөс өөр хэн ч тоохгүй, хэн ч баяр хүргэхгүй. Ямар МАН-ынхан түүн рүү баяр хүргэж утас цохилтой биш. Тэгэхээр Н.Энхбаяр дарга энэ жил төрсөн өдрөө бөөн хэл ам, өвчин энэ тэрийн дунд эрх баригч “дайсан”-тайгаа хэрүүл тэмцэлээ хийсэн шиг ээ өнгөрүүлэх бололтой. Ямартаа ч МУ-ын гуравдахь Ерөнхийлөгчдөө төрсөн өдрийн мэнд хүргэе.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна