Онгон даам огт уруудаагүй
2012/05/31
Онгон даам хэмээн хочлуулдаг энэ эрхэм ирэх сонгуулийн их сунгаандаа аль хэдийнэ гарчихсан давхиж яваа. Албан тасалгаандаа өглөө бүр 108 удаа сунаж мөргөх сонин зуршилтай түүнийг ГХЯ-ыг толгойлсоноор чамлахааргүй олон ажлыг нугалсан гэх юм билээ. Түүнийгээ дагаад ч алдаа эндэгдэл бас тэнэгтэл зөндөөн байсан. Н.Энхбаярын идэж, ууж энэ тэр болсон хэргээс болж түүнийг тойрсон аалзны торонд ороолцолдсон эрхмүүдийн тоонд хүртэл цохиж явсан удаатай. Гэхдээ түүний рейтэнг одоо болтол унаагүй яваа нь мөн л ГХЯ-тай салшгүй холбоотой байсан нь саяхан болсон МАН-ын бага хурлаар тодхон харагдсан. Тиймээс л Г.Занданшатар сайдтан ирэх сонгуулийн мандатаа итгэл төгс гардан авч Баянхонгорлуу хүлгийн жолоо залсан биз. Ямартаа ч өнгөрсөн хугацаанд засгийн газрын хамгийн үр бүтээлтэй ажилласан сайдуудын тоонд зүй ёсоор багтах түүнд Баянхонгорчуудын итгэлийг хүлээчих эрэмбэ байгаа гээд хэлчихэд буруудаад байх зүйлгүй болов уу.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • алтанбагана
    тим гэж үү
    2012 оны 06 сарын 05 | Хариулах
  • hutsvaa.
    etoi hutsvaa Mongol orond tsomiin haygdal bulshilah bulshilah sanaatai pizdag estoi hutsvaa
    2012 оны 05 сарын 31 | Хариулах
Сонин хачин