
Гахай үүрч ганзагийн найманд хөл тавьж улмаар улс төрд орсон энэ эрхэм их сагсуу хөөрүү амьтан юм байх. “Миний дөрвөн хүү Монголын тэргүүн баяны тоонд ордог” гэж ирээд л уулзаж, учирсан болгондоо сагсуурч хөвгүүдээрээ бахархаж, онгирох дуртай гэнэ. Харин Батж.Батбаяр гишүүн өөрийн карьераа бага ч болтугай өсгөхийн тулд “би гахай үүрч үзээгүй. Харин ч хими цэвэрлэгээ ажиллуулж хүмүүст үйлчилж байсан. Анхнаасаа л ард түмэндээ үйлчилсээр ирсэн одоо ч гэсэн ард түмнийхээ төлөө л морь мал мэт зүтгэж байна” гэх ухааны юм ярьж явдаг аж. Мөн тэрээр мөнгөтэй хөрөнгөтэй гэдгээ батлах гэж хүү Батбилэгээ 100-аад саяыг хаяж байж нэр дэвшигчдийн эгнээнд багтаасан гэх. Уг нь “Молекул” Б.Батбаяр, түүний хүү Батбилэг нарыг хими цэвэрлэгээ энэ тэр ажлаар бус Хөвсгөл далайг фосфороор хордуулахаас буцахгүй улайран, стратегийн чухал орд газрыг хууль хуйвалдан өмчилж хахаж үхтэлээ баяжсан гэдгийг уншигчид эрхтгүй мэднэ биз.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна