
Энэ жил Завхан аймагт УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир нэр дэвшихээр болж,
Ш.Сайхансамбуу гишүүн ард нь хөмхийгөө зуун, гомдолтой үлдсэн. Түүгээр ч
барахгүй "Удирдах зөвлөлөөр намайг нэр дэвшүүлэхээр болсон байхад
Д.Балдан-Очир хор найруулж гарч ирсэн" хэмээн уур уцаараа барж ядан
суугаа. Харин МАН-ын Бага хурал дээр Д.Балдан-Очир гишүүнийг уйлж, дуулж
байгаад тойрог авсан гэх яриа гарч мань хүнийг байдалд оруулсан
удаатай. Өөрөө ч энэ талаар эвтэйхэн хариу өгсөн сурагтай. Тухайн өдөр
намын хурал байн байн хойшилж, завсарлага аваад байсан болохоор хийх
ажлаа олж ядан суухдаа Ж.Сүхбаатар гишүүний өрөөнд зочилж зурагт үзсэн
гэнэ лээ. Тэгээд л гай аштай "Авъяаслаг хятадууд" нэвтрүүлэг гарч Уудам
хүү уянгалуулан дуулж байхтай таарч өөрийн эрхгүй нулимс дуслуулсан нь
ийнхүү байдалд оруулсан гэх. Түүгээр ч барахгүй эрхэм гишүүн “Тэр хүүхэд
би дүрээрээ байхгүй юу” хэмээн ярьсан гэнэ лээ. Тэгэхээр Д.Балдан-Очир
гишүүн өнчин өрөөсөн, авьяаслаг Уудам хүүгийн дүрээр УИХ-д орох замаа
татаж Завханруу илгээгдсэн юм байх.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна