
МАН-ын удирдлагуудыг ганц эзэрхийлж байгаа эмэгтэй бол ЭМ-ийн дэд сайд Ж.Цолмон. МАН-ын толгойлогчдын нэгээр цоллогдож явсан С.Баяртай нэр холбогдож нэлээд хэдэн жил явсан нь түүнийг ЭМ-ийн яаманд торгоож байсан гэдэг. Даанч өнөөх С.Баяр нь усанд хаясан чулуу мэт таг чиг болж нам гүмхэн амьдралыг сонгохоор болсон. Харин улс төрч эмэгтэйчүүдийн дунд гоо үзэсгэлэнгээрээ ялгардаг түүний хувьд алаг нүдээ анихгүй хэдэн жил ЭМ-ийн яамны өрөөнд тормолзсоны ачаар МАН-аас УИХ-д суух магадлалтай 28 нөхрийн 17-д бичигдээд авсан бас л сүйхээтэй хүүхнүүдийн нэг. Хэдийгээр Ж.Цолмон азтануудын эгнээд бичигдсэн ч УИХ-д суух нь найдвар бараг л байхгүй болов уу. Учир МАН-ын нэр хүнд шалдаа унасан гэж болохоор энэ цаг үед 34 хүн гараад ирнэ гэвэл гонжийн жоо биз дээ. Тэгэхээр ирэх Их хуралд тормолзсон хөөрхөн хүүхэн харж сууна хэмээн баярлаж явсан зарим нэг эрэгтэй гишүүдийн мөрөөдөл талаар болох нь дээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна