
“Нарантуул зах” гэхээр хүн бүрт Ч.Сайхансамбуу гэгч “эрхэм” санагдана. Монгол орон социалист тогтолцооноос зах зээлийн нийгэмд шилжиж ёстой л “Хөлтэй нь хөлхөж, Хөлгүй нь мөлхдөгийн адил”-аар хүн бүр ганзагын наймаанд явж эхлэх тэр л цагаас аавын хүүгийн аз одын нар гийж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.Ийнхүү бор зүрхээрээ зүтгэж Монголын толгой баян цаашлаад УИХ-ын гишүүн, төрийн түшээ хэмээх эрхэм алдрыг хүртээд өдгөө хүрсэн билээ. Гэтэл “Монголчуудын тамын тогооны үлгэр”-ээр дахин сонгогдохын тулд нэг тойргоос нэр дэвшиж гарч ирсэн УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир хоёрын хэрүүлийн алим эхэлсэн аж. Сонгогдсон тойрогтоо нэлээдгүй ажил хийсэн,бас чамгүй хууль санаачилсан гээд мань хашир дахин сонгогдоно гээд хаадгар байтал журмын нөхөр нь УИХ-ын гишүүн Р.Раш, Д.Оюунхорол нартай хуйвалдаад “Далаар нь мад тавьчихсан”-д Ч.Сайхансамбуу их л гомдоллож даанч бие даан нэр дэвших хугацаа өнгөрчихлөө гэж амаа барьсан сурагтай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна