
Ирэх сонгуулийн өөр нэгэн чимэг болж “Орифлэйм”-ээр овоглосон Г.Оюунгэрэл гэх бүсгүй орж ирсэн. Тэрээр “Орифлэйм”-ийн бүтээгдэхүүнийг анх хэрэглэж, бизнес хийж баяжиж болно гэдгийг олж мэдсэнээр амьдралаа өөрчилж чадсан бөгөөд одоо ч гэсэн энэ алдарт бүтээгдэхүүнийхээ ачаар УИХ-д суухыг санаархаж, сэрүүн зүүдлэгчидийн тоог нэгээр нэмж буй. Мөнгөтэй, дээрээс нь ганц нэг хүн таньдаг л бол хамаагүй, хэн дуртайд нь тойрог олгох болсон МАХН-МҮАН-ы эвсэлээс нэрээ дуурсгаж байгаа энэ эмэгтэй улс төрд орсоноос хэрэг болох үгүйг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ Г.Оюунгэрэлийг УИХ-д суулгавал бид үнэн тасархай царайлаг, гоё, гоё арьстай 76 гишүүнийг харж нүдээ хужирлах боломжтой болох юм. Чуулганд орохдоо бүгдээрээ Оюунгэрэлээр нүүр амаа янзлуулаад л, бүхэл бүтэн салон төрийн ордонд ажиллах ч юм бил үү.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна