
Барилдана, Дуулна, Хууль батална бас тэгээд жүжиглэнэ, үлгэр домог ярина гээд л аргагүй “ардын авьяастан” хэмээгдэх Кёкшюүзан Д.Батбаяр ирэх сонгуулиар аавынхаа төрсөн нутагт айлчлахаар болсон. “Арлын оронд амьдруулсан нь” хэмээх адал явдалт үлгэр домгийн юм ярьж намын дарга Н.Алтанхуягийнхаа гараас чанга гэгч нь атган улс төрийн гараагаа эхэлсэн тэрээр үлгэрээ төгсгөх гэсээр байтал хугацаа нь дуусгавар болж тойрогтоо очих нүүргүй болсон. Дахиад ямар эхнээс нь ярьж өгье гээд Сонгино-Хайрхан луугаа явалтай биш. Тиймээс энэ удаа тэрээр Ховдчуудыг үлгэрээр биш дуу хуураар уяраахаар болсон гэнэ лээ. Дэлхий шиг сайхан, гавьяатай эхнэр Т.Баясгалангаараа Ховдын сүлд дуу “Тунгалаг Буянт”-ыг дуулуулаад клипийг нь олон нийтэд хүргэж сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн сурагтай. Тэгэхээр мань хүний хувьд гавьяат эхнэрийнхээ ид шидийг одоо л нэг үзэж байгаа бололтой. Тэгээд бүр ялалт байгуулчихвал мандаад явчих нь тэр Т.Баясгалан хүүхэн. Харин түүний өрсөлдөгчид болох Ардын намын хоёр буюу С.Бямбацогт, тус аймгийн Засаг ноён Г.Нямдаваа нар сонгуульд өвдөг шороодвол ёстой л “хохь чинь” болж эртхэн нэг дуучин эхнэр авч байхгүй яав даа гэж үсээ зулгааж суух нь дамжиггүй. Ямартаа ч байгаагаараа бахархаж, бахархлаараа халхавч хийж яваа Д.Батбаяр гишүүндээ амжилт хүсээд дуулуулсан дуу бүхэн чинь Ховдчуудын чихэнд хүрч, дугуйлсан нэр бүхэн таных байх болтугай гэж ерөөе дөө.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна