Мөнгөөр зодно
2012/05/29
Хөвсгөлд аймагт хөөрхөн хэрнээ хөгийн жүжгүүд эхэлсэн сурагтай. Тус аймагт МАН-аас  “MCS” группын Удирдах зөвлөлийн гуравдугаарт нэр нь бичигддэг ноён Л.Энх-Амгалан өрсөлдөхөөр мандатаа аль хэдийнэ өвөртөлчихсөн догь алхаж байгаа. “MCS”-ийн буянаар овоо хөлжөөд авсан энэ эрхэм зүгээр ч нэг алхахгүй элдэв янзын юманд мөнгө цацаж, энэ тэр болсоор Хөвсгөлд рейтингээрээ дээгүүр бичигдэх болсон. Угаасаа л МАН-аас Хөвсгөлчүүдийг дайлчих бэл бэнчинтэй хүн байхгүй болохоор мань хүн ногоон гэрлээр тойрогтой болох нь тодорхой байсан. Тэр ч утгаараа Л.Энх-Амгалан сонгуулийн ажлаа аль өнгөрсөн жилээс эхэлсэн гэдэг. Тухайлбал өөрийн нэрээ нэгд бичүүлхийн тулд худал үнэн судалгаа явуулж хайран 300 сая төгрөгөө Хөвсгөлийн ой тайгаар нэг цацаад хаячихсан гэнэ лээ. Түүгээр ч барахгүй Хөвсгөл аймагт тэрээр 3000 гаруй иргэдийг сурталчилгааныхаа багт аван цалинжуулж байгаа гэхээр лут баян нөхөр байж таарна. Даанч Л.Энх-Амгаланг гараад ирнэ гэхээр сэтгэлд багтахгүй юм даа. Мөнгөтэй байж болох ч хүнд бас өнгө хэрэгтэй шүү дээ. Өрсөлдөгчид нь УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Л.Гүндалай нар болохоор мань хүнд найдвар хумсны толион чинээ л байгаа болов уу. Гэхдээ эр хүнийг бас болохгүй л дээ. Мөнгөөр зодож, нүдэж бүр балбаж байгаад гараад ирэхийг хэн байг гэхэв.  
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин