Баян-Өлгийн гурван мануухай
2012/05/29

Газар нутгаараа хамгийн их алслагдсан аймаг бол Баян-Өлгий аймаг билээ. Харин тус аймагт уламжлал ёсоороо УИХ-ын сонгуульд Баян- Өлгийн гурван мануухай гэж нэрлэгддэг Х.Жекей, Ц.Баделхан, А.Тлейхан нар ахиж нар нэр дэвшихээр батламжаа аваад сонгуулийн ажилдаа ороод тун ч завгүй сурагтай. Хөдөөдөө юу гэж хэлдэг юм бүү мэд саарал ордондоо дүлий юм уу, хэлгүй юм уу гэмээр суудал эзэлж сууж харагддаг мань гурав тэрүүхэндээ тохиролцож цөөн хэдэн казак үндэснийхээ төлөөлөл нь хэн болохоо хөөрхөн тохиролцчихсон байгаа гэдэг. Хархад гэмгүй царайлж суудаг гэсэн Баян-Өлгийн ард түмэндээ сонгууль болсон болоогүй гар татдаггүй тэднийг ирэх сонгуульд санаа зоволтгүй гэсэн. Яагаад гэхээр Баян-Өлгийн бүх хээл хахуулийг хав дардаг ах дүү гуравын гавьяа гэсэн. Тиймдээ ч энэ олон жил улиран сонгогдож Баян- Өлгийчүүдийнхээ итгэл хүлээсэн казак түмний элчүүд. Энэ жилийн сонгуульд хэн нь ялах сонин биш бид гурав нэг зүрх, нэг цустай ах дүү гурав гэж чимээгүйхэн сонгуулийн ажилаа эхэлсэн сурагтай. Ямартай ч ах дүү гуравын хэн нь сонгуульд ялах нь хамаагүй гэнэ шүү…

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин