
Ирэх сонгуулийн бас нэгэн чимэг болж 63 настай өвөө таягаа өшиглөн байж маажигнасаар. Өвөрхангай аймагт нэрээ мандуулж Их хурлын ширээнээ тохой тулан тухлахаар зориглосон энэ хүнийг Монголд битгий хэл дэлхийд танихгүй хүн байхгүй болов уу. МУ-ын хөдөлмөрийн баатар, зууны манлай бөх, чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга гээд л алдар цолоо мандуулсан их хүчтэн З.Ойдов. Биеийн Тамирын Дээд Сургуульд багшаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан энэ өвөө ирэх сонгуульд хүч үзэхээр шүлсээ арчин суугаа. Уг нь хүнийг нас хүйсээр нь ялгах муухай л даа. Гэхдээ л их хуралд энэ хүний орон зай одоохондоо үгүйлэгдээгүй л болов уу. Хойшид ч тэр. Тэгээд ч түүнд Өвөрхангайгаас гараад ирэх шаанс үнэндээ байхгүй. Магадгүй сонгуулийн сурталчилгаа энэ тэр гээд түүнд тэтгэвэрийн хэдээсээ хугаслах нь хайран л баймаарсан.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна