Өөрийгөө мэдэр
2012/05/29
УИХ-ын ээлжит сонгууль болход ердөө 32 хоног үлдээд байхад зарим нам эвсэлүүд нэр дэвшигчдээ алдаж буй гэнэ. Уг нь сонгуульд оролцох улс төрийн намууд нэр дэвшигчдээ эцэслэн тодруулж СЕХ-нд албан ёсоор бүртгүүлээд эхэлчихсэн байлтай. Саяхан л гэхэд МАХН-МҮАН-ын эвсэл Баянзүрх, Налайх тойрогт Г.Цэрэнчунт хэмээх үл таних эрхмийг нэр дэвшүүлхээр баталсан. Тэгтэл өнөөх нь намаа голж, бие даан нэр дэвшихээр хамраа сөхөн гүйж яваа сурагтай. Уг нь Н.Энхбаярын ачаар энэ намын карьер бага боловч өсөөд байхад Г.Цэрэнчунт мэтийн юугаа ч мэдэхгүй алиа салбадай нарын хувьд амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэхтэй адил баймаар. Гэхдээ өөрийгөө хэн гэдгийг ч мэдэх сөхөөгүй уухай хашгиран гүйж яваа энэ эрхмийн хувьд аль нэг намын нэр нөөлгөн дор байсан ч, бие даан данхалзсан ч эцсийн үр дүн нь ижилхэн болохоор хэнд ч хамаагүй байх л даа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин