Харжээ суухнээ
2012/05/28
Ирэх сонгуульд Их хуралд суухаар санаархагчдын нэрс тодорч эхнээсээ сонгуулийн “Пиар” маягийн юмаа хийсээр л... өнөөх сонгуулийн тухай хууль, сурталчилгаа хориглох энэ тэрээ ч умартсан бололтой. Бараг суваг болгоноор л ирэх сонгуулийн их сунгаанд гарсан эрхмүүд хов жив ярин, худал үнэн түүх өгүүлсээр эфирийн цагийг хугаслаж сууна. Сонгууль болдогоороо болж, луйварчид луйварддагаараа луйвардаж 2012 оны сонгууль хуучин түүхээ сэргээх бололтой. ИЗНН-ынхан л гэхэд хэн ч мэдэхгүй хэдэн нөхөдөө сойж их хуралд суудал авах үгүй нь бүү мэд болоод байгаа бол МАХН-МҮАН-ынхан ч мөн ялгаа байхгүй МАН-аас урваж ирсэн хэдийнхээ ачаар ганц нэг суудалд лаглайх бололтой. Харин АН-ынхан хуучин хэдэн партизанаа орон нутагт тавьж овоо хэдэн суудал горилж байгаа ч өнгөрсөн хугацаанд өөдгүй зан гаргасан болохоор итгэл хүлээлгэх хүн хэд байгааг хэлж мэдэхгүй юм. Учир нь хамтарсан засгийн газраас “мань хэд чинь одоо ингээд гарлаа миний найзууд сонгууль хүртэл өөрсдөө мэдээд наад засгийн газраа аваад явчих тэх үү” гэх ухааны юм ярьж гарсан ч хаалгаа хаангуутаа л өнөөх хэдэн өрөвгөрөө муулж, шоолж мод чулуу нүүлгэсэн удаатай. Тэгэхээр АН-ынхан хоёр нүүртэн болж таарах гээд байна уу даа гэх хардлага олны дунд гүйж яваа нь оргүй цуурхал биш аж. Харин төрийн толгойд өч төчнөөн жил түнтэгнэж байгаа МАН-ынхан дахиад энэ төрийг эзэгнэх магадлал өндөртэй байгаа. Бусдыгаа бодвол бузгай их идэж баяжсан хэдэн нөхдөөр хүрээлүүлсэн болохоор тэр байх л даа. Мөнгөтэй, хөрөнгөтэй энэ цагийн шилдгийн шилдэг луйварчид, авилгачид энд суугаа. Бэл бэнчинтэй хүн яаж л бол яаж нэр хүнд олж дээшээ дэвшидэг гэдгийг Монгол улсын үндсэн хуулиндаа хүртэл заагаад өгөхийг шахсан МАН-ынхан. Харамсалтай нь эхнээсээ буюу Ц.Анандбазар тэргүүлэгчдтэй журмын нөхөд нь АТГ-ын үүдэнд биш үүрэнд ороод саатуулагдчихсан болохоор МАН-ын нэр хүнд “диваажингаас тамруу” тэрийн унах нь тодорхой. Гэхдээ л олон жилийн туршлага гэж нэг сайхан юм байгаа шүү дээ. Харин ирэх сонгуулийн ганц сонирхолтой өвөрмөц зүйл нь салбар салбарын салбадайнууд өрсөлдөх гэж байгаад юм. Одоогийн байдлаар нэрээ мандуулсан эрхмүүдийг харжээ байхад...  Дуучинтай,Бөхтэй,Жүжигчинтэй, Сүлжээний бизнесмэнтэй, Турааж галбиржуулагчтай, Сэтгүүлчтэй, Хуульчтай, Эдийн засагчтай, Эмчтэй, Тамирчинтай, Зохиолч, яруу найрагчтай, Багштай, Зөвлөхтэй,Цэрэгтэй  гээд л ёстой нэг есөн шид нь бүрэлдсэн парламент бий болох шинжтэй. Зүгээр ч юм шиг  өглөө болгон төрийн дуулал эгшиглүүлэх дуучинтай, өвдөж хавдаад сүйд болход эмчтэй, худал үнэн цуурхал дэгдээвэл зохиогоод өгөх зохиолчтой, аргаан бархад уйдааг нь гаргах жүжигчинтэй, айхтар их идчихээд таргалаад байвал турааж өгөх галбиржуулагчтай гээд бодохоор өөрсдөө ч тэр ард түмэн ч тэр бүгд уйдахгүй сайхан муухай элдэв төрлийн эмх замбараагүй жүжиг үзэж цэнгэн хөгжилдөх юм. Ямартаа ч ирэх сонгуулиар их хөөрхөн, хөөрхөн юм олныг олж харж болох бололтой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • bi l bn shdee
    aaan zaawal salbar bolgonoos neg hun dewshuulj bgamuu bi tsewerlegch naraasaa neg hun dewshuulii gj bodood l bn kkkk
    2012 оны 05 сарын 31 | Хариулах
  • go goy goy
    2012 оны 05 сарын 30 | Хариулах
  • алтанбагана
    2012 оны сонгуль юу болж
    2012 оны 05 сарын 29 | Хариулах
  • kkkkkkkkkkkkk ineedtei yum
    2012 оны 05 сарын 29 | Хариулах
  • UIH-iin gishuun
    neereee goy goy yum boloh yum bishuu ha ha ha
    2012 оны 05 сарын 29 | Хариулах
Сонин хачин