
Энэ эрхмийн хувьд чив чимээгүйхэн дөрвөн жилийг ардаа үдэж буй гишүүдийн төлөөлөл гэхэд болно. Гэхдээ хийж бүтээсэн энэ тэр гавьяа байхгүй ч парламентид хааяа хатуухан үг хэлчихдэг хашир бурхинуудын нэг гэнэ лээ. Уг нь Д.Дондог гишүүнийг МАН-ынхан өмнөө барих хашир, туршлагатай эрхмүүдийн тоонд багтаадаг ч энэ удаа түүнийг бараг л намаасаа жийчихсэн гэхэд болно. Учир нь түүнийг жагсаалтаар орох 28 азтаны хамгийн сүүлд эрэмбэлсэн болохоор найдвар байхгүй гэдэг нь тодорхой. МАН-ынхан бүх суудлыг авч ялалт байгуулна гэвэл үлгэрийн далай болно. Тийм тэнэг юм ч гэж юу байхав. Тэгэхээр энэ хүнийг МАН зүгээр л чихрээр хүүхэд хуурахтай адилхан дөнгөчихөж байгаа бололтой. Нэг ёсондоо түүнийг яаж зүгээр хаячих билээ хөөрхий минь гэж ирээд л худлаа үнэн жагсаалтаар оруулсан хэрэг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна