Ц.Анандбазар арчигдав
2012/05/28
МАН-ынхан УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулаад байгаа билээ. Уг намаас ирэх сонгуульд Дорноговь, Говь-Сүмбэр аймгийн ганцхан мандатын төлөө “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазар хэмээх мөнгө хөрөнгөндөө хахсан энэ залууг  нэр дэвшүүлхээр шийдээд байсан юм. Харин Ц.Анандбазарыг өнгөрсөн баасан гарагт АТГ-аас эрүүгийн гэмт хэрэгт сэжигтнээр татаж бүр бариад хорьчихсон болохоор МАН-ын удирдах зөвлөл дахин хуралдаж, түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг нэр дэвшүүлэхээр болсон гэнэ. Анхнаасаа л итгэлгүй, урагшгүй байсан энэ нөхрийн хувьд уг нь УИХ-д суухын тулд өч төчнөөн мөнгө, хөрөнгөө цацан “лобби” хийн байж нэг юм тойрогтой болсон ч ийнхүү бүтэлгүйтэлээр өнгөрөх шив. Тэгэхээр энэ тойрогт хоёр Батсуурийн халуухан тулаан үүсэх бололтой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Bagadbandiin xurgen gee bizdee
    mongo xoronogod xaxaxaa alddaa luivarchin sunaliin xar xeree l baina bagabandiin xurgen gee bizdee xa xa taarchdee
    2012 оны 05 сарын 28 | Хариулах
  • yal asuu MAN-aas
    MAN uxej dee yavj yavj mongo ogsoniix ni toloo eruugiin elementiig ner devshuuleed l uunees ni uzvel yas zuuj yavaa noxoig ch ner devshuulex boltloo yadarch dee avalgald idegdjee ene namantsar
    2012 оны 05 сарын 28 | Хариулах
Сонин хачин