
Бараг л бүх намууд ирэх сонгуульд өрсөлдөх хүмүүсээ тодруулаад байгаа билээ. Өчигдөр МАН болон АН-ынхан нэр дэвшигчдээ тодруулхаар хуралдсан гэдгийг санаж байгаа биз ээ. Тэгвэл АН-ын ҮЗХ-ны өчигдөр болсон 38 дугаар хуралдаанаар эхний ээлжинд УИХ-ын 2012 оны сонгуульд намын жагсаалтаар орох нэр дэвшигчдийг нууц санал хураалтаар баталсан байна. УИХ-д орж ирэх хамгийн магадлал бүхий жагсаалтын эхний 10-т намын дарга Н.Алтанхуягаас, эрхэм гишүүн З.Энхболд, Х.Тэмүүжин, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нараас эхлээд АН-ын өмнөө барих хэдэн нөхөд нь багтсан юм. Мөн уг жагсаалтанд 10 эмэгтэй гишүүн багтсан бөгөөд хоёр нь буюу Р.Бурмаа, М.Батчимэг нар орсон нь сүүлийн парламентад бүсгүй гишүүнгүй байсан АН хоёр эмэгтэй гишүүнтэй боллоо гэж үзэж болохоор байлаа.
Жагсаалтаар нэр дэвшигчид:
1. Н.Алтанхуяг
2. З.Энхболд
3. Х.Тэмүүжин
4. Ч.Сайханбилэг
5. Д.Эрдэнэбат
6. Ш.Түвдэндорж,
7. Р.Бурмаа
8. Ц.Баярсайхан
9. М.Батчимэг
10. Б.Мэдрээ
11. Л.Гансүх
12. Р.Гончигдорж
13. Б.Ургамалцэцэг
14. А.Гансүх
15. Н.Байгальмаа
16. Д.Баатархуяг
17. П.Баатарбек
18. З.Нарантуяа
19. Ж.Батболд
20. Д.Болор
21. н.Сувдаа
22. П.Пүрэвсүрэн
23. Ц.Энхтуяа
24. Б.Баттүвшин
25. Б.Үүрийнтуяа
26. н.Батбилэг
27. Ц.Оюундарь
28. н.Ариунболд
Тойрогт нэр дэвшигчид:
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна