
Жирийн нэг сурвалжлагч байсан энэ хүн улс төрд орсон тэр цагаас хойш ер уруудаагүй. Төрийн гурван өндөрлөгийн нэгээр хүртэл цоллуулж явсан С.Баяр ирэх сонгуульд өчүүхэн ч санаа зовинохгүй яваа гэнэ лээ. Нэгэн цагт намаа сонгуульд ялуулж явсан тэрээр өдгөө таг чиг болж тэр ч бүү хэл, ард олны итгэлийг олж гарсан Сүхбаатар дүүрэгтээ ч энэ удаа нэр дэвшихгүйгээр намын сонгуулийн ерөнхий төлөвлөгөө хариуцна гэсэн яриа тархаад байгаа билээ. Мөн түүнийг Сэлэнгэд сэлэм эргүүлэн их хуралд суух болов уу гэсэн хардлага ч буй. Ямартаа ч яг одоо хуралдаж байгаа МАН-ын бага хурлаар С.Баяр хаана юу хийх нь тодорхой болно. Ер нь МАН-ынхан ирэх сонгуульд ямар тактикаар оролцох нь тун удахгүй олны дэлгэгдэх биз дээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна