Ц.Элбэгдорж сонсвол энэ хүн “будаа”
2012/05/24
МҮАН-ын дарга М.Энхсайхан “Үндэсний эрх ашиг” хэмээх нэр томъёо, үзэл баримтлал гаргаж  “нийгмийг харах өнцөг, бидний баримталдаг байр суурь, өнөөдрийн эрх барьж буй нам, олигархиудаас тэс өөр” гэж ирээд л бөөн юм бадруулж байсан удаатай. Тэгвэл мань хүний ардчилалыг харах өнцөг нь бүхий олон Монолчуудаасаа шал өөр гэнэ.  Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан нийгмийг байгуулсан гэж үздэг ч Н.Энхсайхан даргын үзлээр бол Чингис хаан ардчилалыг бий болгоод хаясан аж. “Ардчилал дэлхийн үзэгдэл боловч улс үндэстэн болгон түүнийг өөрийн түүхээсээ хайдаг. Би бодохдоо Монголын ардчилал 806 жилийн настай гэж үздэг. Хаадын ардчилалаар эзэн хаанаа сонгодог улс Монголоос өөр байхгүй дээ.” гэж ирээд л энэ биеэндээ байхгүй ихээр цэцэрхсэн сурагтай. Азаар ардчилалын алтан хараацайнуудын нэг Ц.Элбэгдорж сонсоогүй байгаа нь яамай.  Хэрэв сонсвол М.Энхсайхан гэдэг хүн “будаа” болох нь тодорхой.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин