Сонгууль ба Өвөрхангай
2012/05/23
Өвөрхангай аймаг урьд нь дөрвөн мандаттай байхдаа л халуухан тулаан үүсдэг тойргуудын нэг байсан. Харин энэ жил хоёрхон мандаттай бөгөөд өрсөлдөөн хэрхэн өрнөх нь тодорхой. Бас ч гэж гараад ирсэн нэг нь гайгүйхэн дуугарчихдаг улс төрийн хатуу самрууд байдаг гэх хүмүүс цөөнгүй. 70 мянга гаруй сонгогчтой энэ тойрогт ихэвчлэн цэнхэрүүд буюу АН-ынхан давамгайлдаг. Тухайлбал өнгөрсөн сонгуулиар улс төрч, бизнесмэн гээд л салбар салбарын эрхмүүд хүчээ үзхэд АН-аас гурав, АН-аас Өвөрхангайн өмөг түшиг болсон ганц дайчин болох Д.Лүндээжанцан гарч байсан удаатай. Эдгээр дөрвөн эрхмийг товчхон дурьдвал.




Алд бие минь алжааваас алжаатугай
АПУ компани минь бүү дампууртугай гэж.
Архины бизнесээр аймар их хөлжсөн эрхмүүдийн тэргүүн эгнээнд зүй ёсоор бичигдэх Г.Батхүү хэмээх энэ эр. УИХ-ын дэд даргын албыг чимээгүйхэн үүрч явсан Г.Батхүү гишүүн  “дуугүй хүний доодох нойтон” гэгчээр “а” гэж ангайхгүй хэрнээ ажлаа бол ягшитал биелүүлсэн гэж улс төрийн хүрээнийхэн үнэлдэг гэнэ лээ. Улс төр бизнес хоёрыг хослуулж яваа энэ эрхмийг сонгогчидоосоо нэр хүнд гайгүй сайн олоод авсан гэх ч дээр дооргүй архинаас татгалзаж сүү барин сүлжилдэх болсон энэ үед түүнийг тэр “хар ус”-аа аваад хаашаа ч юм яваад өгөөч гэх хүмүүс цөөнгүй байдаг гэсэн. Тэгэхээр түүнд архинаас өөр аюулт дайсан гэж үгүй болох гээд байгаа юм.  Ямартаа ч Г.Батхүү гишүүн суудалдаа лаглайн үлдэхийн тулд архинаас, АПУ-гаас зайгаа барих хэрэгтэй болж таарах гээд байна аа даа.


Өнгөрсөн сонгуулиар өвөрхангайчуудын бараг тал нь түүнийг дэмжсэн гэдэг. Үйлдвэржилт, жижиг дунд бизнесийг өргөжүүлэх тухай өгсөн амлалт нь Д.Зоригтыг ийн сугархад хүргэсэн гэх. Бас ч хэлсэн үгэндээ эзэн нь болж амлалтаа биелүүлж ажил болгохыг шахсан гэх юм билээ. Хэдийгээр түүний нэр хүнд шалдаа буучихгүй, нутгийн зон олон нь түүнд итгэл хүлээлгэж байгаач мань хүний нэг тэнэгтэл нь өөрийгөө хужаа энэ тэрээр хэлэх болсон нь. Чуулганы хуралдаан дээр Н.Батбаяр гишүүнтэй ам муруйж уурсахдаа нэгнийгээ хужагийн эрлийз, хурлийз, шээс энэ тэрээр нь дуудаж байсныг санах хүн олон.


Өвөрхангайдаа л олимпийн найдвар хэмээгдэж байсан энэ эрхмийн хувьд энэ удаад тойргоосоо татгалзаж буй сурагтай. Учир нь тэтгэвэрийн насны, сонгогдох магадлал багатай эрхмүүдийн авралын бурхан болсон намын жагсаалтанд орж байгаа гэнэ лээ. Ямартаа ч Д.Лүндээжанцан гишүүн залуустаа боломж олгохыг хүссэн үү аль эсвэл гай болж гарч ирж чадахгүй саарал ордны цаана үлдэнэ гэж айсан уу бүү мэд.

Бас л хувь заяанаасаа эмээсэн үү яасан бүү мэд. Ирэх сонгуулиар Өвөрхангайд өрсөлдөхөөс татгалзаж намын жагсаалтаар саарал ордны сандалруу гулгаж суухаар шийдсэн гэнэ лээ. Гэхдээ Лүндээ гишүүнээс өөр шалтгаанаар ийм шийдэлд хүрсэн болов уу. Учир нь хоёрхон мандаттай тус тойрогт намынх нь хүчтэй хоёр өрсөлдөгч байгаа болохоор мань хүн санаа гаргасан байх л даа. Арга ч үгүй биз дээ. Өнгөрсөн сонгуулиас хойш Өвөрхангайчуудын өөдөөс хялайж ч хараагүй юм гэнэ лээ.  Эрдэнэт энэ тэр гэж нэг хэсэг гүйсэн болохоор энэ эрхэмд нутагруугаа гүйх шалтгаан ч байхгүй биз.
Тэгэхээр Өвөрхангайд өрсөлдөх чаанстай дөрвийн хоёр нь гулгахаар болсон болохоор АН-ын хоёрт найдвар их байгаа нь ойлгомжтой. Тэдэнтэй өрсөлдөхөөр орж буй хүмүүс нь үнэндээ улс төр гэж юу байдгийг ч мэдэхгүй хоосон мөрөөдөгчид байгаа. Дэд сайдаар ажил¬лаж байхдаа энэ тойргоос гарч чадаагүй атлаа сайдын зөвлөх болсон хойноо гарна хэмээн улайрч буй С.Чинзориг, Н.Энхбаярыг баривлагдахад хамгийн түрүүнд хайр зарлан ирсэн их аварга Д.Давгадорж, З.Ойдов, Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба,  “Баярс¬конст¬ракшн” ХХК-ийн захирал гэдгээс нь өөр хэн ч мэдэхгүй, танихгүй бүр сонсож ч байгаагүй Н.Баянсайхан хэмээх сураггүй эр гээд л улс төрийн өлмийд хэвтэн зүүдлэгчид алгаа үрэн сууж байгаа болохоор АН-ын хоёрт аймар их найдвар байгаа нь тодорхой.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин