
УИХ-ын сонгууль хаяанд ирж намууд нэр дэвшигчдээ тодруулахаар өдөр гөнөгүй хуралдаж зарим нэг нь гулсчих нууцхан мөрөөдөл тээсээр сууна. Тэгвэл МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бага чуулган өчигдөр болж ирэх сонгуульд хүч үзэх эрхмүүдээ тодруулсан гэнэ. Сонирхолтой нь намын жагсаалтыг МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүлэхээр болж УИХ-ын гишүүн Ч.Улаан, гавьяат хуульч С.Нарангэрэл, Татварын ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатар нар араас бичигдэхээр болсон сурагтай. Мөн Н.Энхбаярын хүү Э.Батшугар, өмгөөлөгч О.Баасанхүү, эдийн засагч Ч.Хурц, С.Авирмэд гэх мэт янз бүрийн л хүмүүс энэ намаас ирэх сонгуульд азаа үзэхээр нэрээ дэвшүүлж байгаа гэнэ. Түүнчлэн МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүрэгт, УИХ-ын гишүүн О.Чулуунбат Баянзүрх дүүрэгт, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал Архангай аймагт, гавьяат жүжигчин С.Жавхлан Увс аймагт, МҮАН-ын дарга М.Энхсайхан Дархан аймагт, гавьяат тамирчин З.Ойдов, Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба нар Өвөрхангай аймагт, эдийн засагч Н.Дашзэвэг Баянгол дүүрэгт нэр дэвшихээр болжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна