
Намрын чуулган назгайрч арай гэж нэг юм алх цохиж хаалтаа хийж хаврын чуулгандаа халаагаа өгч байсан билээ. Тэгвэл хаврын чуулган ч цаг давчуухан цаасан дээр хэдэн хууль маягийн юм хэлэлцэж баталсан болоод л өнгөрч байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж гишүүд маань хонхны баяраа тэмдэглэхээр зэхэж буй. Учир нь энэ удаагийн хуралдаан гишүүдийн хувьд сүүлчийн гэж болох чуулган. Намар хаврын чуулганаараа шийдвэрлэж амжаагүй төлөвлөгдсөн хэд хэдэн асуудлуудыг өнөөдрийн хуралдаанаар бүгдийг нь хэлэлцэж болохгүй бол хэрэлдэж байгаад ч болсон шийдвэрлэх ёстой. Үүний дараа Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганыг түр завсарлуулах ажиллагаа болж мань 76 хонхны баяраа хийх нээ. Гэхдээ өнөөдөр түр завсарлаад ирэх зургаан сард дахин нэг хуралдаж дурсамж хичээлээ орох юм гэнэ лээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна